
Цагдаагийн экс дарга нарыг шүүх хурал өнөөдөр Цагдан хорих төвд 10.00 цагаас эхлэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.
Цагдаагийн ар гэрийн холбооны тэргүүн Б.Алтангэрэлийн хэлснээр "Шүүхийн захирамжаар Өмгөөлөгчдийн холбооноос шүүгдэгч нарт өмгөөлөгчдийг албадан томилсон нь “Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36.3.3. өөрийгөө өмгөөлөх, энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч өмгөөлөгчөө өөрөө сонгоно” гэсэн заалтыг зөрчсөн. Тиймээс энэхүү захирамжийг Сүхбаатар дүүргийн Ерөнхий шүүгч хүчингүй болгосон бололтой" гэсэн юм.
Түүнчлэн өнөөдөр болох шүүх хуралд нэг ч өмгөөлөгч ирээгүй байв.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ