
Байнга иргэдийн хөлд дарагдаж байдаг газруудын нэг бол Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төв байдаг. Иргэд цагдаагийн тодорхойлолт буюу ял шийтгэл авч байсан, үгүй мэдээллийг өгдөг тус газар өнөөдрөөс эхлэн бууриа сэлгэж Баянзүрх дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах Дотоодын цэргийн 805 дугаар ангийн зүүн урд байрлах ЦЕГ-ын Төв архивын байрны нэгдүгээр давхарт иргэдэд үйлчлэх болсон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ