
Монгол Улсаас Тунисын Бүгд Найрамдах Улсад суух Элчин сайд Ш.Алтангэрэл Тунис Улсын Ерөнхийлөгч Мохамед Монсеф Марзукид итгэмжлэх жуух бичиг барьсан байна.
Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Элчин сайд Ш.Алтангэрэл Тунис Улсын Ерөнхийлөгчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжлаад Монгол, Тунисын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглэж, хоёр талын харилцааг эрчимжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Тунис Улсын Ерөнхийлөгч Мохамед Марзуки Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг Тунис Улсад таатай үед нь хүлээн авах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна.
Мөн Элчин сайд Ш.Алтангэрэл Тунис Улсын Гадаад хэргийн сайд, Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхүүд, Тунисын ГХЯ-ны Азийн газрын дэд захирал болон Ёслолын газрын захиралтай уулзаж, хоёр талын харилцааны асуудлаар санал солилцжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ