Орон нутагт зөвлөгөөн боллоо

img

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газар нь гуравдугаар сарын 27-ны өдөр тус сум дахь сум дундын хоёрдугаар шүүх, цагдаагийн тасаг, гаалийн газар, хилийн мэргэжлийн хяналтын алба, хилийн цэргийн 0130 дугаар ангийн удирдлага, тагнуулын газар зэрэг байгууллага, албадуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, цаашид баримтлах бодлого, чиглэл хууль, хил, гааль, хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааны талаар илтгэл хэлэлцүүлж, улсын хилийн дэглэм зөрчсөн захиргааны зөрчил болон улсын хил орчмоор гарах эрүүгийн хэрэгтэй хэрхэн тэмцэж хамтран ажиллах талаар санал, солилцжээ. Зөвдөгөөнд тус прокурорын газраас УЕП-ын 1/01 тоот “Ажил эрчимжүүлэх тухай албан даалгавар” Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, ХЗДХ-ын сайд, УЕП-ын 87/111/118 тоот хамтарсан захирамж, тушаалын хэрэгжилтийг нэг мөр хангаж ажиллах талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ. Уг зөвлөгөөнөөс байгууллага бүр дээрх тушаал, захирамжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахад анхаарах шаардлагатай асуудлуудыг багцлан багтаасан 8 заалт бүхий нэгдсэн зөвлөмж боловсруулж хэлэлцэн баталжээ. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ