Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Э.Бадар-Ууганы хамт Лондонг зорино

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж спортын төв ордонд өнөөдөр очиж, Лондоны олимпид оролцох тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцлаа. Жудо бөхийн улсын шигшээ багийнхны дасгал сургуулилт хийж буй зааланд Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд ахлах дасгалжуулагч О.Балжинням угтан авч тамирчид нь бэлтгэлээ сайн хийж байгаа тухай өгүүлээд одоогоор Лондоны олимпид оролцох эрхийг 10 хүн /давхардсан тоогоор 13 эрх/  аваад байна гэж танилцуулав. Эндээсээ Ерөнхийлөгч гарч хүндийн өргөлтийн тамирчдын дасгал сургуулилт хийж буй өрөөгөөр орлоо. Шигшээ багийн дасгалжуулагч Г.Энэбиш эрэгтэй, эмэгтэй нэг нэг тамирчин олимпийн эрх аваад байгаагаа дуулгав. Боксын шигшээ багийн тамирчдын бэлтгэл хийж буй зааланд Ерөнхийлөгчийг очиход дасгалжуулагч Д.Ганзориг олимпийн 4 эрх аваад байгаа тухайгаа ярив. Боксын спортын чанарын үзүүлэлтээр Монгол улс дэлхийд өнгөрсөн жил 5, өнөө жил 7 дугаар байрт орсныг бас дурдлаа. Чөлөөт бөхийн шигшээ багийнхны бэлтгэлийг Ерөнхийлөгч бас сонирхов. Дасгалжуулагч А.Цэдэнсодном  одоогоор олимпийн хоёр эрх авсан, гэхдээ удахгүй Хятад, Финландад болох тэмцээнүүдээс тоогоо нэмэхээр бэлтгэлээ хийж байна гэлээ. Дараа нь Ерөнхийлөгч Биеийн тамир, спортын газрын хурлын танхимд тамирчид, дасгалжуулагчидтай уулзав. Уулзалтын эхэнд шигшээ бүх багийн дасгалжуулагчид тамирчид нь олимпийн хэдэн эрх аваад байгааг танилцууллаа. Байт харваагаар хоёр хүн, хөнгөн атлеткаар хоёр хүн, буудлагаар хоёр хүн олимпийн эрх авчээ. Мөн усан спортын төрлөөр 2 тамирчин олимпид урилгаар, паралимпид жудогоор 4 хүн оролцох эрхээ авсан аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамирчид, дасгалжуулагчдад хандан үг хэлэхдээ “Лондоны олимп эхлэхэд яг 100 хоног үлдээд байна. Өмнөх олимпийг өндөрлөсөн өдрөөс л бид бүгдээрээ дараагийн олимпийн тухай ярьсан. Бээжингийн олимпид манай тамирчид их өндөр амжилттай оролцсон. Тэгэхээр дараа дараагийн олимпоос бидний хүсэн хүлээх амжилт улам өндөр байх ёстой. Төр засаг, аж ахуйн нэгж, спортын байгууллагууд бүгд л олимпийн бэлтгэлд анхаарч ажиллалаа. Өнгөрсөн дөрвөн жил манай спортынхны хувьд гайхалтай амжилтын жилүүд байлаа. Өнөөдөр  энд паралимпийг оруулаад олимпийн 9 төрлөөр танилцуулга хийлээ. Нийтдээ Лондоны олимпийн 27 эрх аваад байгаа юм байна. Манай биеийн тамир, спортын байгууллагын тавьсан зорилт бол 30 эрх. Тиймээс одоо үлдэж буй тэмцээнүүдээ тооцвол энэ зорилт биелэх төлөв харагдаж байна. Спорт бол шударга ёс, эв нэгдлийг бий болгодог гайхамшигтай зүйл. Манай тамирчид бэлтгэлээ сайн хангаж байгаа юм байна. Та бүхэн нэмж эрх авах хэрэгтэй. Бид олимпид явах тамирчдаа гаргаж өгөх ёслолыг зургадугаар сарын сүүлийн долоо хоногт хийхээр ярилцаж байна. Тэр үед улам олон тамирчин олимпид оролцох эрх авсан байгаасай гэж хүсч байна. Монгол хүн бэлгэшээх дуртай. Би та бүхэнтэй өнөө өглөө уулзана гэж бодоод өчигдөр амарсан. Өглөө босч ирэхэд хур орсон байлаа.  Лондоны олимп манай тамирчдад хураа хайрлах нь ээ гэсэн бодол төрсөн. Та бүхэнд ч ийм бодол төрсөн байх гэж бодож байна. Ард түмнээрээ сэтгэл шулуудан дэмжвэл тэр нь тамирчид, дасгалжуулагчдад зөв эрчим хүчийг бий болгож бүрдүүлнэ. Өнгөрсөн олимпоос хойш төр спортод зориулах мөнгөө төсөвтөө байнга нэмж ирлээ. Цаашид биеийн тамир, спортын суурь бүтцүүдийг бүрдүүлэхэд төр засаг анхаарч төсөвтөө хөрөнгө мөнгө тусгаж ажиллах болно. Спортоор монголчууд алдартай байх боломж байгаа. Хэдийгээр хүн ам цөөтэй ч олон сая хүнтэй, тэрбум хүнтэй зарим орны спортын амжилттай харьцуулахад манай тамирчдын амжилт сайн байгаа гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Спортыг би яагаад дэмждэг вэ гэвэл хүнийг хүн болгодог, эрмэлзэлтэй, зорилготой болгодог сайхан нөлөөг тухайн ард түмэнд авч ирдэг хүн төрөлхтний бий болгосон нэгэн гайхамшиг юм. Эцэст нь Лондоны олимпоос монголчуудын гаргах амжилт өндөр байгаасай гэж хүсье” гэв Уулзалтын үеэр Ерөнхийлөгч “Би олимпид хоёр хүн авч явах эрхтэй. Тэр хоёр хүний нэгээр нь Олимпийн аварга Э.Бадар-Ууганыг авч явах болсноо та бүхэнд дуулгая. Э.Бадар-Ууган бэртэл гэмтлийн улмаас Лондонгийн олимпод оролцохгүй ч өөрийн биеэр тэнд очиж боксын тамирчиддаа зөвлөгөө өгч дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэнэ гэж  найдаж байгаа” гэсэн юм.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

good girl:
ulsiinhaa erunhiilugchiig hamaagui ingej bolohgui bhaa hun ahtai deel zahtai bdgiin mongolchuudaaa soyltoi bailda tgd ch ulsaa tuluulj ywj bgaa tamirchiddaa amjilt hushiin orond yun muu amtai yum yridiin be muuhai bishuuuu jaahan bodoltoi bai l da
2012-04-20
good dirl:
olimpiin erh awsn buh tamirchiddaa amjilt husiy ta nartaa itgej bga shuu chadnaa.
2012-04-20
Canadiin eronhii said Harper Canadiin Vancouver- t bolson ovliin olympiin hockey-nii temtseeng ehnerteigee uzsen chin, tatvar tologchdiin mongiig ashiglalaa geed sonin hevleleer avahuulsan sh dee. Manai 4-deh zasaglal boloh hevlel medeeleliinhen iim l asuudal deer anhaarch ajillamaar uym.
2012-04-20
yag ynen. urelgen zangaa eronhiiloch tatah heregtei.neg l ikh ajil hiisen surhii hun boloh geed yadchix yumaa.
2012-04-20
Eronhiilogchiin uchir utgagui ailchlaliin zardald hyanalt tavidag gazar bna uu. Tatvar tologchdiin mongoor togloj bna. Bid oorsdoo ingeed l hoer doh Enkhbayariig bui bolgood bna. Mongolchuudiin sanhuugiin tootsoogui baidliig dotoodiin dargantsaruud, gadnii shulaach nar mon sain ashiglah yumaa.
2012-04-20
elbegdorj yamar ikh zugaaldag uym.Ulsiin mongoor toglood.
2012-04-20
гэхдээ Элбэгээ бас ч гэж Энхбаяоыш бодвол гайгүй байх шиг л байгаам даа
2012-04-20
2 дахь хүнээрээ энхэрээ авч явж эрхлүүлдэгийм байгааз дээ мангараа
2012-04-20
Canadiin eronhii said Harper Canadiin Vancouver- t bolson ovliin olympiin hockey-nii temtseeng ehnerteigee uzsen chin, tatvar tologchdiin mongiig ashiglalaa geed sonin hevleleer avahuulsan sh dee. Manai 4-deh zasaglal boloh hevlel medeeleliinhen iim l asuudal deer anhaarch ajillamaar uym.
Hosh hosh:
Yostoi hoshgoruuldag Tarvaga shu
2012-04-20
zochin:
Тэнэг нохойн гөлгөө бүх улсын Ерөнхийлөгчийг олимпийн наадмыг урилгаар үзүүлдэг юм малаа
2012-04-19
irgen:
ene uls orond yu bolj bga medej bnuu yasan ih zavtai hun be ard tumnii tatvariin mungiig heregtei yumand heregtei tsagt ni zoriul elbegdorjoo
2012-04-19
yag ynen. urelgen zangaa eronhiiloch tatah heregtei.neg l ikh ajil hiisen surhii hun boloh geed yadchix yumaa.
иргэн:
Олимп үзүүлэх гэж ерөнхийлөгчөөр сонгоогүй, яасан их тэндэг юм бэ. Ажлаа хийгээч.Орондоо тамирчин хүн явуул.
2012-04-19
zochin:
Тэнэг нохойн гөлгөө бүх улсын Ерөнхийлөгчийг олимпийн наадмыг урилгаар үзүүлдэг юм малаа
Zochin:
Elbegdorj zai
2012-04-19
www:
erunhiilegch sain baigaa, bugded ni amjilt husey
2012-04-19
kkkkk:
chinii ID hayagaar chini chamaig hen be gedgiig Magnuuliinhan bedeed bariad avahaar chi suns chini zailahaa bedehgui soliorch bnaaa. Ulsiin Eronhiilogchiig nohoi bolgodog chi muu hen be.
2012-04-19
zochin:
yag zuw
2012-04-19
Elbegdorj good bgaa shuu uragshaa
2012-04-19
амаа татаа
2012-04-19
chi arai dendenee. HUn ahtai deel zahtai gedeg dee.
2012-04-19
Зурхайч лам:
Лондонгийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулах эрх авсан цоглог залуусд хүзүүгүй чөтгөрийн гай барцад шүглэжээ. Бушуу түргэн над дээр ирж заслаа хийлгэхгүй бол медальгүй ирэх зурхай бууж байна даа.
2012-04-19
chi arai dendenee. HUn ahtai deel zahtai gedeg dee.
зочин:
эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр элбэгдоржтой доржгүй Монгол улс авдаг алтаа аваад ирнэ .харин ч тэр новш гай барцад болж мэднэ
2012-04-19
kkkkk:
chinii ID hayagaar chini chamaig hen be gedgiig Magnuuliinhan bedeed bariad avahaar chi suns chini zailahaa bedehgui soliorch bnaaa. Ulsiin Eronhiilogchiig nohoi bolgodog chi muu hen be.
амаа татаа
иргэн:
2 дахь хүнээрээ намайг авч яваарай.
2012-04-19
oyu:
Bugded ni amjilt husie manaihan chadnaa.Songuuli bolood buun heruul uruul ni duusch amjaagui ardiin setgel sanaa amar bish bh uyer ta nar min alt avch bid nariigaa neg sain bayarluulaarai.
2012-04-19