
Замын цагдаагийн газар өнөөдөр “Иргэдээ сонсох нээлттэй өдөр” болгон зарлаж, үйлчлүүлэгчдэд шаардлагатай мэдээ мэдээлэл, үйлчилгээгээ үзүүлэв. Энэ өдөр хүрэлцэн ирсэн иргэд Замын цагдаагийн газраас зохион байгуулж буй АХА тэмцээнд оролцож, оюуны болон Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээ сорив. Тэмцээнд амжилттай оролцсон гурван иргэнд “Доктор” автосервисийн гарын бэлгээр урамшууллаа. Мөн энэ өдөр Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, эрхээ хасуулсан жолооч нарыг нэгдсэн шалгалтад оруулж, тэнцсэн иргэдийн жолооны үнэмлэхийг газар дээр нь олгож байлаа. Түүнчлэн жолооч нар Захиргааны хариуцлагын болон зам тээврийн осол гэмтэлтэй холбоотой санал хүсэлтээ илэрхийлж, дэлгэрэнгүй мэдээлэл авав.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ