
МАХН-ын дарга Н.Энхбаярыг батлан даалтад гаргуулахын тулд тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал хүмүүсийг мөнгөөр даллан дуудсан бололтой.
Сүхбаатарын талбайд цуглаж, Төрийн ордныг гороолсон жагсаалд оролцогчид амласан мөнгийг нь Н.Увдал даргаас шаардаж эхэлжээ.
Харин намын мөнгөний авдрын ёроол гарсан тул мөнгөний эрэлд мордсон Ерөнхий нарийн бичгийн дарга яаруухан шогшиж явна.
Үзэл бодол, хүний мөс чанараар бус мөнгөний хойнос хуйларсан хүмүүсээр удахгүй болох 30 мянган хүний жагсаалыг зохион байгуулбал багагүй мөнгө шаардагдах нь байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ