
Япон дахь Монголчуудын холбоо, МҮХАҮТ-ын Япон дахь салбартай хамтран Токиод “Монголын намар-айрагны баяр 2011" наадмыг зохион байгуулах гэж байна.
Өвөрмөц, сонин баярыг анх удаагаа зохион байгуулах гэж буй энэ арга хэмжээ нь ирэх жил тохиох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг угтаж байгаа аж. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн япончуудад сэтгэлийн дэм, мөнгөн хандив өгөх зорилготой уг наадмын үеэр монгол айрагны жинхэнэ амтыг япончуудад мэдрүүлэх юм байна.
Түүнчлэн наадмын чимэг болж, Хакүхо, Харүмафүжи тэргүүтэй монгол сүмочид ая дууны мэндчилгээ өргөж, дэмбээ зааж өгөх гэнэ. Наадмын үеэр монгол хоол ундааны худалдаа ажиллуулж, шагай, оньсон тоглоомоор наадан, ардын дуу, бүжгийн тоглолтыг үзүүлэх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ