Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарынхны зөвлөгөөн маргааш болно

img

Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн “Усны эх үүсвэрийн хамгаалалт, ус хэмнэлт” сэдвийн дор маргааш 10.00 цагаас "Kempinski Khan palace"-т эхэлнэ. Зөвлөгөөнийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газар хамтран зохион байгуулж буй бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Усны газар, Стандарчлал хэмжилзүйн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, төсөл, хөтөлбөрийн төлөөллүүд оролцох юм байна Зөвлөгөөнөөр “Хот суурин газрын ус хангамж, ариутгах татуургын талаар төрөөс баримталж буй бодлого, тэдгээрийн хэрэгжилт, хөгжлийн хэтийн чиг хандлага”, “Хот суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөлт, гарч буй зөрчил, урьдчилан сэргийлэх арга зам”, ”Ус хэмнэлтийн талаар салбарт нэвтэрч буй тэргүүн туршлага”   зэрэг асуудлыг хэлэлцэх аж. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ