Д.Сугар дарга гишүүдийн асуултанд хариулж байна
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаанд Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар оролцож гишүүдийн асуултанд хариулт өгч байна. Уг тогтоолын төслийн хэлэлцүүлгийн хүрээнд гишүүд Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн талаар, өмчийн эзэнгүйдлийн талаар, мөн Орон нутгийн тухай бие даасан хуультай байвал яасан юм бэ гэсэн зарчмын санаа оноонуудаа илэрхийлж байна.
Мөн өнөөдөр чуулганы хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай , Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Арбитрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай гэхчлэн Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 17 гишүүний өргөн мэдүүлсэн хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ