
"Эх орныхоо хөгжилд-бидний оролцоо" сэдэвт гадаадад сургууль төгсөгчдийн III зөвлөлдөх уулзалт энэ сарын 25-нд Төр Засгийн Үйлчилгээний “Элит” цогцолборт болно. Уг уулзалтын ерөнхий зохион байгуулагчаар Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл ажиллаж байгаа аж.
Энэхүү уулзалт зөвлөгөөнөөр гадаадад сургууль төгсөгчдөөс авсан санал асуулга, хүсэлтийн дагуу Хилийн чанадад сургууль төгсч, удаан хугацаагаар ажиллаж амьдарч байгаад ирсэн Монгол Улсын иргэд Төрийн албаны шалгалтад хэрхэн бэлтгэх, улмаар төрийн албанд орж ажиллах, түүнчлэн хилийн чанадаас онлайнаар сургалт авах, гадаадад эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажилласан жил, ажлын туршлагыг дүйцүүлэн тооцож болох эсэх зэрэг залуусын сонирхсон, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцаж, харилцан мэдээлэл, санал солилцох юм байна.
Цаашид энэхүү уулзалт зөвлөгөөнийг сар бүр тогтмол, тодорхой сэдвийн дор холбогдох төр, хувийн хэвшилийн байгууллын төлөөлөл болон бусад байгууллагатай хамтран зохион байгуулах бөгөөд зөвхөн эх орондоо эргэн ирсэн залуусаас гадна хилийн чанадад амьдарч буй иргэддээ уг мэдээллийг хүргэх, тэдний саналыг урьдчилан авах, оролцоог хангах тал дээр анхаарч ажиллах аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ