Ерөнхийлөгч Их Британийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Торда Аббот Уоттыг эх орондоо бүр мөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс өрнөдийн орнуудаас хамгийн анх Монгол Улсыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон орон гэдгийг дурдаад ирэх 2013 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэнэ хэмээн хэллээ. Мөн монголчууд  Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай тогтоосон харилцаа холбоогоо машид үнэлдэг гээд хөрөнгө оруулалтын асуудлаар санал солилцлоо. Хатагтай Торда Аббот Уотт бол Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суусан эмэгтэй Элчин сайд нарын нэг төдийгүй манай оронд энэ албыг  хоёр удаа хашсан хүн юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

6666:
iim sonin xuvtsastai Elchin said baidag um uu manaixan bolxoor xamag goe deeree taviad l ochdog ene avgai chini Turiig mini doromjlood bga um ee ter ordond n orox gexeer iim xuvtsastai tiim gutaltai gd l oruuldgui l um bn le manai turiin terguuniig doromjilhixson avgai bn da
2012-04-21
Элбэгдорж, Баттулга 2 ос болгоомжлоорой
2012-04-20
АН аас анархизм үнэртэж байна
2012-04-20
монголд ардчилал гэж байхгүйг сая МАХ илчилсэн
2012-04-20
Энэ нөхөр монголыг монгол биш болгож мэднэ шүү
2012-04-20
монголд ардчилал гэж байхгүйг сая МАХ илчилсэн