“Бичиг соёл-2012 “ үзэсгэлэн нээлтээ хийнэ

img

 Монголын Урчуудын эвлэлийн  хорооноос  зохион байгуулж байгаа “Бичиг соёл-2012 “ үзэсгэлэнг өнөөдөр  17.00 цагт нээлтээ хийнэ. Мөн энэ сарын  21-нд “Бийрийн эрдэм” уран бичлэгийн уралдаан нийт уран бүтээлчдийн дунд болно. Дөрөв дэх жилдээ болж байгаа энэхүү үзэсгэлэн нь  Монгол хүн бүр үндэсний бичгээ мэддэг, ажил албандаа хэрэглэдэг, улмаар хойч үедээ өвлүүлэх, Монголын уламжлалт уран бичлэгийг орчин үеийн урлагтай хослуулан хөгжүүлэх, дэлхий дахинд таниулахад чухал ач холбогдолтой юм. Үзэсгэлэнд Монгол бичиг, соёлын чиглэлээр судалгаа хийж байгаа эрдэмтэн судлаачид, уран бичээч буюу каллиграфч-зураачдын шинэ бүтээлүүд, оюутан сурагчдын хичээнгүй бичлэг зэрэг бүтээлүүдийг танилцуулах юм.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Oros bichig useg hereglej baigaadaa uneheer ichij bn.
2012-04-20