
ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгээс “Монголын утга зохиолын соёлын өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгуулна. Хүүхдийн номын ордны уншлагын танхимд 14.00 цагт болох уг хуралд хэлбичгийн ухааны доктор профессор С.Байгалсайхан “XX зууны Монголын утга зохиолын соёлын өвд Д.Цэдэвийн оруулсан хувь нэмэр”, нэрт эрдэмтэн академич, төрийн шагналт ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэнгийн охин, хэлбичгийн ухааны доктор профессор А.Цендина “Монголын түүхэн уран зохиолын сурвалж судлалд профессор Д.Цэдэвийн судалгааны ажил холбогдох нь" зэрэг илтгэлийг хэлэлцэх юм. Түүнчлэн хурлын үеэр “Д.Цэдэвийн уран бүтээлийн үзэсгэлэн”, “Зүрхний айзам”, “Миний туурвил” номын нээлтийн баяр, баримтат уран сайхны “Зүрхний айзам” кино гарах юм байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурал Монголын утга уран зохиол тэр дундаа Д.Цэдэвийн уран бүтээлийг сонирхон судалдаг хүн бүхэнд нээлттэй аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ