Улаанбаатараас Олимпийн хот руу шууд нисэхийг судлана

img

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж өнөөдөр Кентийн Эрхэм Дээд Хунтайж Майкл, Бүгд Найрамдах Литви Улсын Гадаад хэргийн дэд сайд х.Аста Скайсгирите Ляушкене нар болон тэднийг дагалдан яваа бизнесийн төлөөлөгчдийг элэгсэг дотноор хүлээн авч уулзлаа. Монгол Улсын зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлого, төсөл, хөтөлбөрүүдийн талаар товч ярилцан, энэ салбарт хамтран ажиллах сонирхолоо талууд илэрхийлж, хамтын ажиллагааны боломжуудыг судлан эхлүүлэх нь зүйтэй гэж талууд үзлээ. Тухайлбал: Уг уулзалтын үеэр Кентийн Эрхэм Дээд Хунтайж Майкл Сайд Ц.Дашдоржоос Улаанбаатар-Лондонгийн чиглэлд шууд нислэг хийх ажлыг дэмжихийг хүслээ. Цаашид зам, тээвэр, барилга, хот байгуулалтын салбарт евро техник, технологи нэвтрүүлэн хамтран ажиллах сонирхолтойгоо талууд илэрхийллээ. Бүгд найрамдах Литва Улсын Гадаад хэргийн дэд сайд х.Аста Скайсгирите Ляушкене “Литвийн Клайпеда усан боомт өвлийн цагт хөлддөггүй бөгөөд манайтай адил төмөр замтай тул Европын Холбоонд хүргэх барааг эднийхээр дамжуулах, тэдний Хятад руу илгээх барааг манайхаар дамжуулах нь хугацаа болон хөрөнгө хэмнэх боломжтой.” Түүнчлэн “2012, 2013 онд Вильнюс, Каунас, Клайпеда-д интермодел терминалуудыг ашиглалтад оруулах бөгөөд эдгээр нь далайн болон хуурай зам, агаарын тээврийн хэрэгслээс барааг маш түргэн хугацаанд шилжүүлэн ачих боломжтой” хэмээн боомт, терминал ашиглалтын талаар хэд хэдэн давуу талуудыг санал болгож, хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар тогтов.

СХОГ, ГХАХ

2012.04.18

     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

123456:
Принц Майкл Кентский формально не выполняет королевских обязанностей по представлению Великобритании от имени своей двоюродной сестры королевы Елизаветы II. Iim huntey uulzaad toriin said baij...
2012-05-07
rr:
Viz asuudalgui gardag bol humuus zondoo nisne. Angliin elchingees l hamaarna. Mongolchuud bol Angli yavah durtai l baigaa.
2012-04-20
hi:
uu shuud nismeer bn london 2012 uziiiiiiiiiiiii
2012-04-20
за үнэхээр сайхан байна шүү олимпыг үзнэээ
2012-04-19
123456:
Принц Майкл Кентский формально не выполняет королевских обязанностей по представлению Великобритании от имени своей двоюродной сестры королевы Елизаветы II. Iim huntey uulzaad toriin said baij...