
Хөвсгөл аймаг дахь Дэлхийн зөн олон улсын байгууллагын олон нийттэй харилцах хэлтэс, Аймгийн нэгдсэн эмнэлэг, “Санаа нэгт нөхөд” төв, “Дэлгэрмөрөн цуглаан”-тай хамтран 154 архаг архичин болон гэр бүлийн гишүүдийг оролцуулан “Архигүй гэр бүл аз жаргалтай инээмсэглэл оршдог” өдөрлөгийг зохион байгуулжээ.
Энэ үеэр олон нийтэд “Нэгийн А-ынхан” гэж нэршсэн боловч архинаас сайн дураараа татгалзсан иргэдийн оролцоотой архины хор уршгийг сурталчилсан хошин шог тоглолт үзүүлсний зэрэгцээ тэдгээр хүмүүсээр иргэдийг сайн дураараа архинаас татгалзуулах уриалга гаргуулсан нь иргэдэд хүрсэн бодитой сурталчилгааны ажил болжээ.
Хөвсгөл аймгийн ГХУСАЗ салбар зөвлөл, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, “Санаа нэгт нөхөд төв”,” Дэлгэрмөрөн цуглаан”, Мөрөн телевизийн уран бүтээлчидтэй хамтран “Архидалт жаргал уу? Эмгэнэл үү?” асуудал дэвшүүлсэн телевизийн нээлттэй хэлэцүүлэгийг зохион байгуулсан байна.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ