Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж олимпид оролцох тамирчидтай уулзлаа

img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж спортын төв ордонд өнөөдөр очиж, Лондоны олимпид оролцох тамирчдын бэлтгэл сургуулилттай танилцлаа. Жудо бөхийн улсын шигшээ багийнхны дасгал сургуулилт хийж буй зааланд Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд ахлах дасгалжуулагч О.Балжинням угтан авч тамирчид нь бэлтгэлээ сайн хийж байгаа тухай өгүүлээд одоогоор Лондоны олимпид оролцох эрхийг 10 хүн /давхардсан тоогоор 13 эрх/  аваад байна гэж танилцуулав. Эндээсээ Ерөнхийлөгч гарч хүндийн өргөлтийн тамирчдын дасгал сургуулилт хийж буй өрөөгөөр орлоо. Шигшээ багийн дасгалжуулагч Г.Энэбиш эрэгтэй, эмэгтэй нэг нэг тамирчин олимпийн эрх аваад байгаагаа дуулгав. Боксын шигшээ багийн тамирчдын бэлтгэл хийж буй зааланд Ерөнхийлөгчийг очиход дасгалжуулагч Д.Ганзориг олимпийн 4 эрх аваад байгаа тухайгаа ярив. Боксын спортын чанарын үзүүлэлтээр Монгол улс дэлхийд өнгөрсөн жил 5, өнөө жил 7 дугаар байрт орсныг бас дурдлаа. Чөлөөт бөхийн шигшээ багийнхны бэлтгэлийг Ерөнхийлөгч бас сонирхов. Дасгалжуулагч А.Цэдэнсодном  одоогоор олимпийн хоёр эрх авсан, гэхдээ удахгүй Хятад, Финландад болох тэмцээнүүдээс тоогоо нэмэхээр бэлтгэлээ хийж байна гэлээ. Дараа нь Ерөнхийлөгч Биеийн тамир, спортын газрын хурлын танхимд тамирчид, дасгалжуулагчидтай уулзав. Уулзалтын эхэнд шигшээ бүх багийн дасгалжуулагчид тамирчид нь олимпийн хэдэн эрх аваад байгааг танилцууллаа. Байт харваагаар хоёр хүн, хөнгөн атлеткаар хоёр хүн, буудлагаар хоёр хүн олимпийн эрх авчээ. Мөн усан спортын төрлөөр 2 тамирчин олимпид урилгаар, паралимпид жудогоор 4 хүн оролцох эрхээ авсан аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тамирчид, дасгалжуулагчдад хандан үг хэлэхдээ “Лондоны олимп эхлэхэд яг 100 хоног үлдээд байна. Өмнөх олимпийг өндөрлөсөн өдрөөс л бид бүгдээрээ дараагийн олимпийн тухай ярьсан. Бээжингийн олимпид манай тамирчид их өндөр амжилттай оролцсон. Тэгэхээр дараа дараагийн олимпоос бидний хүсэн хүлээх амжилт улам өндөр байх ёстой. Төр засаг, аж ахуйн нэгж, спортын байгууллагууд бүгд л олимпийн бэлтгэлд анхаарч ажиллалаа. Өнгөрсөн дөрвөн жил манай спортынхны хувьд гайхалтай амжилтын жилүүд байлаа. Өнөөдөр  энд паралимпийг оруулаад олимпийн 9 төрлөөр танилцуулга хийлээ. Нийтдээ Лондоны олимпийн 27 эрх аваад байгаа юм байна. Манай биеийн тамир, спортын байгууллагын тавьсан зорилт бол 30 эрх. Тиймээс одоо үлдэж буй тэмцээнүүдээ тооцвол энэ зорилт биелэх төлөв харагдаж байна. Спорт бол шударга ёс, эв нэгдлийг бий болгодог гайхамшигтай зүйл. Манай тамирчид бэлтгэлээ сайн хангаж байгаа юм байна. Та бүхэн нэмж эрх авах хэрэгтэй. Бид олимпид явах тамирчдаа гаргаж өгөх ёслолыг зургадугаар сарын сүүлийн долоо хоногт хийхээр ярилцаж байна. Тэр үед улам олон тамирчин олимпид оролцох эрх авсан байгаасай гэж хүсч байна. Монгол хүн бэлгэшээх дуртай. Би та бүхэнтэй өнөө өглөө уулзана гэж бодоод өчигдөр амарсан. Өглөө босч ирэхэд хур орсон байлаа.  Лондоны олимп манай тамирчдад хураа хайрлах нь ээ гэсэн бодол төрсөн. Та бүхэнд ч ийм бодол төрсөн байх гэж бодож байна. Ард түмнээрээ сэтгэл шулуудан дэмжвэл тэр нь тамирчид, дасгалжуулагчдад зөв эрчим хүчийг бий болгож бүрдүүлнэ. Өнгөрсөн олимпоос хойш төр спортод зориулах мөнгөө төсөвтөө байнга нэмж ирлээ. Цаашид биеийн тамир, спортын суурь бүтцүүдийг бүрдүүлэхэд төр засаг анхаарч төсөвтөө хөрөнгө мөнгө тусгаж ажиллах болно. Спортоор монголчууд алдартай байх боломж байгаа. Хэдийгээр хүн ам цөөтэй ч олон сая хүнтэй, тэрбум хүнтэй зарим орны спортын амжилттай харьцуулахад манай тамирчдын амжилт сайн байгаа гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. Спортыг би яагаад дэмждэг вэ гэвэл хүнийг хүн болгодог, эрмэлзэлтэй, зорилготой болгодог сайхан нөлөөг тухайн ард түмэнд авч ирдэг хүн төрөлхтний бий болгосон нэгэн гайхамшиг юм. Эцэст нь Лондоны олимпоос монголчуудын гаргах амжилт өндөр байгаасай гэж хүсье” гэв Уулзалтын үеэр Ерөнхийлөгч “Би олимпид хоёр хүн авч явах эрхтэй. Тэр хоёр хүний нэгээр нь Олимпийн аварга Э.Бадар-Ууганыг авч явах болсноо та бүхэнд дуулгая. Э.Бадар-Ууган бэртэл гэмтлийн улмаас Лондонгийн олимпод оролцохгүй ч өөрийн биеэр тэнд очиж боксын тамирчиддаа зөвлөгөө өгч дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэнэ гэж  найдаж байгаа” гэсэн юм.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Шүүгч:
Элбэгээ ерөнхийлөгч Бурханд очоод "Би хэзээ их доошоо орох бол хэзээ эргэж үзэх бол "Яавал би ард түмний амьдралыг сайжруулах вэ" гэж асууж гэнэ Бурхан эхний 2 асуултад шууд "За чи Байгаль нуур луу завинд суугаад их доошоо ороод үзчихэж ,старекс машин жолоодож чадахгүй онхолдоод эргээд үзчихсэн байна Харин олигархиудын учрыг олоод хувьсгал хийж чадвал ард түмний амьдрал сайжирна гэжээ Чадах боловуу Ээгий ахаа кккккккккккк
2012-04-25
shouchin:
end tend ochij shoudah yah ve? oyutolgoigoos avhuulaad l shiideh asuudal ene uls orond mash ih baina daa.
2012-04-21
ванга:
хошгирч ханадаггүй монголчууд гишгэх газаргүй болсон хойноо хошгирохоо болино
2012-04-20
ff:
xexe chi elbegeegiin xuu ni yum uu ali esvel duu ni yum uu chamd l saixan bgaa bx momongoloo zarsan mongooroo chamaig ugjidag yum bgaan biz xarin mongolchuud bol elgeeree molxoj bna malaa
2012-04-20
ff:
minii mongolchuudaa geed bi xoshigoruulii gej xelsen ug ni tv eer garsan daa xun bolgon l xarsan elbegdorj targalaad ard tumen yaduuraad iim shudraga yoronxiiliogch mongold l lav xereggui
2012-04-20
Сайхан монгол зантай байцгаалда
2012-04-20
Tulgaa:
Энхбаярыг барих хорих ажиллагааг хэн зохион байгуулав гэж бодоод л яваад байсан чин хорихоос ард түмэндээ бичсэн захиаг нь уншаад энэ бүгдийг Элбэгдорж гуай та л зохион байгуулсан юм байна гэдгийг мунхаг бид одоо л ойлгож байна.
2012-04-20
Сайхан монгол зантай байцгаалда
Davgui shuu www.tonitv.tk orood uzeeree olon tv bain lee nadad taalagdsan shuu....
2012-04-20
уншигч:
Тамирчиддаа баяр хүргэе.Ёое бүр залхаж гүйцсэн байна шүү.Гэрэл гэгээтэй юм үзэж сонсох чинь ямар сайхан юм бэ
2012-04-20
Ene zochin elbegeeteigee zailaacheee
2012-04-19
zochin:
Элбэгээ хүүтэй байгаадаа монголын ард түмэн бахархаж явах хэрэгтэй. Сэтгэл санаагаа сайн илэрхийлж ярьж байж бие биенээ ойлгодог биз дээ. Элбэгээ ерөнихийлөгч зөв сайхан ч ярьдаг, хэлсан ярьсан зүйлээ хэрэгжүүлдэг хүн шүү дээ. Тэр буянг нь бид одоо ч хүртээд байж байгаа биз дээ.Ийм юм ойлгодоггүй хоцорогдсон сэтгэлгээтэй улсууд социализмын бодит үлдэгдэл хойт солонгостоо очоод үзэл бодлоо өөрсдийнхөөрөө илэрхийлж чадахгүй худлаа уйлаад магтаж байхдаа таарсан юмнууд. Эд тэр коммунизм руугаа зайлаач
2012-04-19
ff:
xexe chi elbegeegiin xuu ni yum uu ali esvel duu ni yum uu chamd l saixan bgaa bx momongoloo zarsan mongooroo chamaig ugjidag yum bgaan biz xarin mongolchuud bol elgeeree molxoj bna malaa
Ene zochin elbegeeteigee zailaacheee
ene huniig harahaas durgyi hureed b
2012-04-19
1 terbum tugrug uguuchdee, Uguj baigaa mungu in baga baina sh dee
2012-04-19
elbegee bolson hoino hoshgruulaj baigaa biz
2012-04-19