Улаанбаатарт 7-9 хэм дулаан байна

img

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно.. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шүрүүснэ. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 13-18 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна. УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй.. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 7-9 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 75 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна.   Үс засуулбал сүлд тэнэж одно Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ