Өнөөдөр гахай өдөр

img

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 20. Баасан гараг. Билгийн тооллын 29. Найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 06.08 цагт мандаж 19.52 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Тариалангийн хур буух улирал 0ц 28м-д эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ