Хэвлэл мэдээллээр гарсан мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ

img

Улсын Ерөнхий Прокурорын Газрын Сургалт судалгаа Хамтын ажиллгааны төвөөс 2012 оны эхний 3 сард хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэргийн шинжтэй мэдээ,мэдээллийг харьяа прокурорын газрууд хэрхэн хяналт тавьж ,шалгуулж шийдвэрлэсэн байдлыг судлаж дүгнэв. Судалгааны дүнгээс үзэхэд 2012 оны эхний улиралд төвийн болон орон нутгийн сонин хэвлэл, телевиз, вэб сайтад гэмт хэргийн шинжтэй 70 гомдол мэдээлэл гарсанд харьяа прокурорын газрууд хяналт тавьж ажилласан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан дээрхи гомдол мэдээллийн 54 буюу 77,1 хувьд нь прокурор эрүүгийн хэрэг үүсгэж хуульд заасан журмын дагуу хяналт тавьж ажилласан бөгөөд дээрхи хэргээс 11 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж , 7 хэргийг хуульд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 1 хэргийг түдгэлзүүлж , 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, одоо мөрдөн байцаалтаар 32 хэргийг шалгаж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэргийн шинжтэй нийт гомдол мэдээллээс 8 гомдол мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулж прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ. Өнгөрсөн хугацаанд УЕПГ-аас хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэргийн шинжтэй 7 гомдол мэдээллийг шалгуулахаар харьяа прокурорын газруудад шилжүүлж, хяналт тавьж ажилласан байна. Судалгаанаас үзэхэд нийслэлийн Баянгол ,Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэргийн шинжтэй 6- 9 гомдол мэдээллийн шийдвэрлэлтэнд хяналт таьж ажилласан байна. Харин өнгөрсөн хугацаанд Архангай ,Баян-Өлгий ,Булган, Дархан-Уул, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар ,Увс зэрэг 9 аймагт хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан, шийдвэрлэлтэнд нь прокурор хяналт тавьбал зохих гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл гараагүй гэж харьяа прокурорын газрууд танилцуулсан байна. Судалгаанаас үзэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн шийдвэрлэлтэнд харьяа прокурорын газрууд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаж байна. Тухайлбал: 2012 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр МҮОНРТ, ТВ-5 ,МN- 25, ТВ-9 зэрэг телевизийн хөтөлбөрүүдээр гарсан “Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг “ Цагаан Цахир “ гэдэг газарт үйл ажиллагаа явуулж байгаа “Спейшл-Майнз” ХХК-ний хамгаалалтын ажилтан, хуулийн зөвлөх нар “ Хонгор “ телевизийн сэтгүүлч ,зураглаач нарыг зодсон гэх мэдээллийн дагуу тус аймгийн прокурорын газар эрүүгийн хэрэг үүсгэж, аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгаар шалгуулж ,хяналт тавьж ажилласан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурьдагдсны дагуу Орхон аймгийн прокурорын газар дурьдагдсан бусдын 115 толгой хонь ямааг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн Я.Сэргэлэн, Т.Баярмагнай нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулжээ. Говьсүмбэр аймгийн прокурорын газар бусдын мал хулгайлсан тухай 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан байна. Тээврийн прокурорын газар өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан 6 гомдол мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж ,гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг арилгуулахаар холбогдох газруудад прокурорын мэдэгдэл бичсэн нь ажлын зөв эхлэл болсон байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газар “Оллоо” сайтад гарсан Хонхор өртөөнд 19 настай “Э” гэгч охиныг хүчирхийлж , онц хэрцгий аргаар амь насыг нь хохироосон асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж гэмт этгээдийг тогтоолгож, хяналт тавьж ажилласан байна. Дээрх байдлаас үзэхэд харьяа прокурорын газрууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийн шийдвэрлэлтэнд хуульд заасан журмын дагуу хяналт тавьж ажиллах үүргээ зохих хэмжээнд хэрэгжүүлж байна гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Цаашид харьяа прокурорын газрууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурьдагдсан харьяалан хяналт тавьбал зохих гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүрийг нарийвчлан судлаж ,тусгайлан бүртгэж, холбогдох байгууллагаар шалгуулж ,шийдвэрлэлтэнд нь хяналт тавьж ажиллахын зэрэгцээ шаардлагатай гэж үзсэн асуудлын талаар УЕПГ-ын Сургалт судалгаа хамтын ажиллагааны төвд тухай бүр нь мэдэгдэж байх, УЕПГ-аас хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгуулахаар шилжүүлсэн тохиодолд уг асуудлыг хэрхэн шалгаж шийдвэрлэсэн талаар дэлгэрэнгүй байдлаар илтгэх хуудсаар танилцуулж байхын зэрэгцээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хэрхэн шалгуулж, хяналт тавьж ажилласан тухайгаа УЕПГын Сургалт судалгаа хамтын ажиллагааны төвд илтгэх хуудсаар мэдэгдэж байх нь зүйтэй гэж үзэж энэ талаар харьяа прокурорын газрууддаа мэдэгдсэн байна.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Даваа:
Хар тамхи зөөсөн хэргээр 10 гаруй хүнийг 5-6 сар хорьж байна. Энд УПЕГ хяналт тавьдаг л байхдаа. Арай хэтрүүлэн хорих юм. Байцаагч нарын аргаа ядсан үйл ажиллагаанаас болж иргэд ийм урт хугацаанд хоригдож байна.
2012-04-20
иргэн:
Дорлигжав аа Та битгий худлаа шоудаад бай л даа. Хэвлэлээр Нямдоржийн байрны асуудлаас илүү авилгын шинжтэй, ноцтой ямар гомдол гарсан юм бэ. Ямар үндэслэлээр энэ хэргийг прокурор хэрэгсэхгүй болгосон бэ гэдгийг сэргээж шалгах юм биш үү. Эсвэл нутгийн ахын нүүрийг харах халуун байна уу. Хоёр нүүр гаргасан новш.
2012-04-20