Эрчим хүчний дутагдал, агаарын бохирдол гишүүдэд хамаагүй

img

УИХ-ын чуулганы хуралдааныг долоо хоногийн гурван өдөр хуралдаж байвал яасан юм гэсэн саналыг зарим гишүүн хэлж байсан. Сонгуулийн хугацаа ойртож амласан амлалт, хэлэлцэх асуудал, хуулийн төсөл бөөгнөрөөд  парламентын гишүүд ажлаа барахаа байчихаад  байдаг. Тэгэхээр долоо хоногт гурван удаа хуралдах боломжгүй зүйл биш. Долоо хоногтоо хоёр удаа хуралдахдаа өөрийн эрх ашиг, намын бодлогод хамааралгүй бол идэвхгүй оролцдог, хурал орхиж гардаг байдал байсаар л байгаа. Чуулганы хуралдаан болж  байхад зарим гишүүн энд тэнд очин тууз хайчлан, ёслолын ширээний ард сууж байх энүүхэнд. Телевизийн камер, сэтгүүлчийн асуултын өмнө ухаантай дүр эсгэж, эх оронч сэтгэлтэй болж  харагдах гэдэг шигээ чуулганы асуудалд хандаж баймаар. Өнгөрөгч баасан гаригт чуулганы үдээс өмнөх хуралдаанаар  Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. ЭБЭХ-ний сайдыг огцруулах асуудлын нэг гогцоо болоод байсан эрчим хүчний асуудал хэлэлцэж байхад нөгөө өргөх бичиг бариад огцруулах ч багадана гээд байсан гишүүд алга. Ирцийн самбарт 41 гишүүн хуралд оролцож байна гэж байгаа үнэндээ танхимд 12 гишүүн л сууж байсан юм. Улс орон хөгжихийн хэрээр эрчим хүчний хямрал нүүрлэчих гээд хүндхэн байгааг салбарынхан хэлдэг. Мөн агаарын бохирдол бууруулахад эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулж хямд цахилгаанаар хэрэглэгчдийг хангах гээд олон зүйлийг ярьдаг. Гэтэл өнхцөл байдал ачир дээрээ ямар байгааг сонирхож байгаа нь ердөө 12 гишүүн гэж ойлгож болох нь. Эрчим хүчний тухай хууль 2001 онд батлагдсанаар эрчим хүчний салбарт бүтцийн өөрчлөлт хийгдэж, зах зээлийн харилцаанд шилжүүлэх, шударга өрсөлдөөн бий болгох эрх зүйн орчин бий болсон гэдэг. Гэсэн ч эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг нь тодорхой болгох, эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигч болон хэрэглэгчийн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага бий болчихоод байгаа аж. Тухайлбал, цахилгаан дулаан тоног төхөөрөмж, байгууламжийн засвар, үйлчилгээ, туршилт тохируулга хийх үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй болгох хэрэглэгчийг найдвартай эрчим хүчээр тогтмол хангах боломж бий болгох шаардлагатай хэдийнэ бий болжээ. Эрчим хүчний салбар зах зээлийн харилцаанд бүрэн шилжих тохиолдолд цахилгаан дулааны үнэ тариф, түүнийг үйлдвэрлэхэд ашиглагдах түлшний үнийг хянах механизм нь төдийлөн уялдаатай биш байгаа аж. Эрчим хүчний нөөцийн баланс гаргах, гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс үүссэн хохирлын хор нөлөөг багасгах, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах зорилгоор түлшний аюулгүйн нөөцийг бүрдүүлэх зэрэг асуудлуудын хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдээгүйгээс дээрх асуудлууд орхигдоод уджээ. Үүнээс харахад эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх, үнийн нөлөөллийг тооцох аргачлал, урт хугацааны зохицуулалтын механизм үгүйлэгдсээр байгаа гэж салбарынхан хэлж байна. Энэ тухай мэдээллийг сонссоны дараа УИХ-ын гишүүд салбарын сайдаас асуулт асуухаар нэрээ өгсөн ч өөрсдөө алга. Үлдсэн хэд нь асуусан болж, салбарын сайд нь хариулсан болж өнгөрүүлсээр  үдийн засварлага болсон. УИХ-ын дарга хуралдааныг завсарлуулж ирэх дүрэв гаригийн чуулганы хуралдаанаар энэ асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ гэлээ. Тэгэхээр Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ирэх дүрэв гариг хүртэл орхиж байна. Сонгуулийн хууль, гишүүний нэг тэрбум, төсөв ярихад  чуулганы танхимын суудал дүүрдэг шиг асуудалд хандахыг гишүүдэд сануулъя. Өөрөөр хэлбэл нэг зангаараа байл даа. Эрчим хүчний дутагдал, агаарын бохирдлыг бууруулж тав тухтай амьдармаар байна, монголчууд. Ц.Ургамал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zotin:
Өвлийн улиралд гэр хорооллын дээгүүр утаа угаар сааралтан харагддаг ч харин зайсан болон хотын өмнөд хэсгээр утаа харьцангуй бага харагддаг билээ. Гэр хорооллынхон гэртээ түүхий нүүрс шатаадаг болохоор хотын агаарын бохирдлыг гэр хороолол л үүсгээд байна гэж манайд мэдээллээд байда. Энэ үнэхээр үнэн гэж үү? Үгүй шүү дээ. Хотын өмнөд хэсэг утаа багатай харин гэр хороолол л утаан дунд харагдаад байдаг нь улаанбаатар хотын газарзүйн онцлог болон уур амьсгалтай холбоотой юм. Өвлийн улиралд дулааны хэм өглөө болон үдээс хойш -20 хэм, орой үдэш -40 хэм хүртэл хүйтэрдэг. Харин хотын урд хэсэгт Богдхан уул дүнхийн сүндэрлэнэ. Бүхий л шөнийн турш хуралдсан хүйтэн агаар нь өглөөнөөс эхлэн өдрийн турш -20 хэм болтол буурч 500метрийн өндрөөс хүйтэн агаар доошилдог байна. Энэхүү хүйтэн агаарын урсгал Богд уулын ар бэлийг даган өмнөөс хойд зүгрүү салхины урсгал бий болдог байна. Түүнчлэн зүүн өмнөөс мандах нарны илч голчлон хойд зүгт тусахаас гадна гэр хорооллын айл бүр гал түлж хотын хойд хэсгийн агаар мандал халж хөнгөн болох ба тэрхүү хөнгөн агаар нь дээш хөөрөн бүхий л өдрийн турш өмнөөс хойд зүгрүү салхины урсгал бий болдог. Улаанбаатарын гурван цахилгаан станц нь ерөнхийдөө хотын баруун өмнө байрлах ба тэндээс гарах утаа нь агаарын урсгалыг даган явсаар гэр хорооллын дээгүүр 100-аад метрийн өндөрт нүүгэлтэн харагддаг байна. Харин гэр хорооллын айлуудын намхан яндангаас гарах утаа газраас ердөө 10 метрийн өндөрт л харагддаг. Тэрхүү 10 метрт хуралдах утаанаас дээш 90 метрийн өндөрт байгаа нь цахилгаан станцын утаа юм. Иймээс мэдээллийн хэрэгсэл эрх мэдэлтнүүдийн хэлээд байгаа шиг гэр хороолол л голчлон дангаараа агаарын бохирдлыг үүсгээд байгаа хэрэг ердөө ч биш юм. Гэр хорооллынхон нь энэ сэдвийн хэлмэгдэгсэд болоод байгаа төдийгүй цахилгаан станцаас гарах утаа агаарын бохирдлоос болж хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс болж байна. Хотын цаг агаар, газарзүйн байрлалын онцлогоос болж цахилгаан станцад өдөр бүр шатаах 14000 тн ( гэр хороололд шатаадаг нүүрснээс 8-10 дахин их) нүүрсний утаа нь гэр хорооллын дээгүүр бөөгнөрдөг. Энэ үлэмж хэмжээний утаа угаараас болж жил бүр 1000 хүн үхэж, 5000 хүн өвчинд шаналж байна. Xамгийн аюултай нь жирэмсэн эхчүүд нүүрсний утаанд агуулагдах мөнгөн усны нөлөөнөөс болж зулбах, төрөлхийн гажигтай өвчтэй хүүхдүүд төрөх нь эрс ихэсч байгаа. Дэлхий дахины дагаж мөрддөг 15-50 гэсэн дүрэм бий. Байгалийн хий юмуу нүүрсний хий ашигладаг цахилгаан станц хотоос 15 км харин нүүрсний цахилгаан станц нь дор хаяж 50 км зайд байх гэдэг журам юм. Хэдий хот суурингаас 50 км-т байх ч тэрхүү нүүрсний цахилгаан станцад станцын утааг шүүх төхөөрөмж байх нь ойлгомжтой. РМ, хүхэр, азот зэргийг шүүх төхөөрөмжийг гадаадын цахилгаан станцууд дийлэнх нь ашигладаг. Харин нүүрсний хий, байгалийн хий ашигладаг станцад РМ, хүхэр, азотыг шүүх төхөөрөмж огт шаардлагагүй. Утаа нь угаасаа цэвэрхэн аюулгүй учраас. Нүүрсэнд РМ, хүхэр, азот зэрэг нь ихээр агуулагддаг юм. Ер нь гадаадын улс орнуудын цахилгаан станцад хорт бодисыг шүүх төхөөрөмжийг суурилуулсан байдаг ч тэр нь заримдаа нэр төдий зүйл байх ч магадлалтай тул 100% баталгаатай шүүнэ гэдэгт өндөр хөгжилтэй орнууд, гадаадынхан эргэлзээтэй ханддаг. Тэрхүү шүүх төхөөрөмжийг суурилуулахад асар их хөрөнгө мөнгө шаардлагатайн дээр ашиглах явцдаа ч чамгүй их зардал гаргадаг тул засч сайжруулах энэ тэр ажлыг цаг тухайд нь хийгээгүйгээс төхөөрөмж нь эвдрэх, ажиллагаагүй болох зэрэг бэрхшээлүүд ч багагүй тохиолддог аж. Тэгээд ашиглаад ч хор хөнөөлийг тодорхой хэмжээнд бууруулахаас биш огт үгүй хийж бүрмөсөн арилгаж дөнгөнө гэсэн үг огтоос биш. Жишээлбэл: манай 4-р цахилгаан станцад байдаг РМ шүүх төхөөрөмж нь 10 micron -с дээш хэмжээтэй тоосонцрыг л шүүж чадах учраас зөвхөн хүний нүдэнд үзэгдэх цагаан утаа л багасах боловч эрүүл мэндэд хамгийн хортой хэсэг болох 2.5micron-с жижиг хэмжээтэй тоосонцрыг бол бараг шүүж чадахгүй. Ийм төхөөрөмжтэй болохоор 4-р цахилгаан станц 3-р цахилгаан станцаас утаа багатай харагдах авч шатааж буй нүүрсний хэмжээ нь хамаагүй их болохоор ялгаруулах хорт бодис нь ч 2 дахин их. Эндээс үүсэх агаарын бохирдлоос болж жилд Улаанбаатарын хүн амын 10% буюу 1000 гаруй хүн үхэж байна. Өндөр хөгжилтэй орон болон хятад улс хүртэл үүнийг хүлээн зөвшөөрч цахилгаан станцад хорт бодисыг шүүх төхөөрөмж хичнээн суурилуулсан ч түүнд итгээд тайвшрах бус цахилгаан станцыг хот суурингаасаа дор хаяж 50 км зайтай байгуулж байна. Гэтэл манай сэтгүүлчид нүүрсний үнсийг барилгын материалд ашиглаж болно мэтийн юм бичих хэрнээ яахаараа Улаанбаатарт байгаа цахилгаан станцуудын үнс хаядаг газар нь Сүхбаатарын талбайгаас 30 дахин том бөгөөд түүнээс ялгарах мөнгөн ус, хар тугалга мөн гүний усны бохирдол зэрэг асуудлын талаар огт хөнддөггүй байна аа. Нүүрсний үнсийг ашиглах боломжтойн хувьд боломжтой. Гэвч нүүрсний үнсээр хийсэн цемент барилгын материал нь жирийн цементтэй харьцуулахад чанар муутайн дээр цемент болгохын тулд зардал ихтэй тул АНУ, Япон зэрэг хөгжингүй орнуудад нийт үнснийхээ ердөө 10 орчим хувийг л ашигласан болоод 90 хувийг нь далайд хаядаг байна. /АНУ, Япон, Солонгос гэх мэт улсуудын ашигладаг нүүрс нь сайн чанарын нүүрс болохоор шатаасан нүүрсний хэмжээний 15%-тай тэнцэх хэмжээний үнс гардаг байна. Харин манайд ашиглаж байгаа нүүрсний чанар муу тул үнс ч их гардаг./ Эдгээр улс орнууд нь далайтай болохоор далайн ойролцоо цахилгаан станцаа байгуулж үнсээ далай руу хаячихдаг харин Улаанбаатарын цахилгаан станцууд яадаг вэ гэхээр Сүхбаатарын талбайгаас 30 дахин том газарт үнсээ хаяж хөрс усыг бохирдуулж байна. Тэрхүү үлэмж хэмжээний үнс нь салхи шуурганд хийсч ойр орчин агаарын бохирдолд ч хувь нэмрээ оруулна. Цахилгаан станцыг хот суурингаас 50км хол байгуулдаг нь ялгарах утаа, хаягдал үнснээс гарах хор хөнөөлөөс хүмүүсийнхээ эрүүл мэндийг хамгаалахын тулд юм. Мэдээллийн хэрэгслээр нүүрснээс ялгарах утааг 20% цэвэршүүлнэ гэсэн хоосон горьдлого тээсэн мэдээлэл дамжууллаа ч 3 жилийн дараа тэр нь 10%, 5жил өнгөрөхөд 0% болсон байна. Үнсний 99%-г ашиглана гэдэг нь ч үнэндээ 10 хүрэхгүй хувийг л ашиглана гэсэн үг. Улаанбаатарын цахилгаан станцууд нь ажиллах явцдаа хуралдуулсан үнс нь нэгэнт Сүхбаатарын талбайг 30 нугалахаар үлэмж хэмжээтэй болжээ. Үүндээр нь 5-р цахилгаан станцыг улаанбаатарт байгуулчихвал улсын нийслэл маань мөнгөн ус, хар тугалга-д хордсон ундны ус нь хор болчихсон, гамшгийн хот болох нь дээ. Ард түмэн минь ээ хий дэмий санаагаа чилээх хэрэггүй ээ. Манай мэдээллийн хэрэгслүүд нь ингэж бичих байх шиг байна.Юу вэ гэхээр одоо 5-р цахилгаан станц гэж зүгээр л сенсааци тарьсан төдий үнэндээ огт байхгүй яриа. Монгол улс зайлшгүй 3-5 гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд 3 жилийн дараа улаанбаатар дотор эрчим хүч үйлдвэрлэхээ больж, 5 жилийн дараа хотынхны халаалтанд нүүрсний хий эсвэл байгалийн хий ашиглахаар өөрчлөх учир нийслэлд нүүрс шатаадаг явдал үндсэндээ үгүй болно. Цахилгаан станцаас гарах утааг 3 жилийн дотор 50% бууруулж, 5 жилийн дараа 0 болгох зорилт нь хотын агаарын бохирдлын 90%-г цахилгаан станц дангаараа бий болгодогтой холбоотой. Ингэж агаарын бохирдлын гол үүсгэгчийн асуудлыг 1 тийш болголоо ч хот доторх цахилгаан станцуудын 40 жилийн турш ажиллах явцдаа бий болгосон Сүхбаатарын талбайгаас 30 дахин том талбайг эзэлсэн үнснээс гүний ус, хөрсөнд шингэсэн мөнгөн ус, хар тугалгын бохирдлын асуудал,/цахилгаан станцын утааны хор хөнөөл нь хотоос 50км хүртэлх хол газарт нөлөөлсөн/ цахилгаан станцын үнснээс ялгарсан хорт бодисын нөлөөнд бий болсон хүчиллэг борооны улмаас монголчуудын ариун дагшин тахилгат Богдхан уул бараг нүцгэн шахуу болох /зөвхөн газрын хөрс нь шүлтийн агууламжтай багахан хэсгийн газарт л мод ургана/ гээд толгой өвтгөсөн олон олон асуудлууд босч ирэх болно. Бид дараагийн 20 жилийн хугацаанд хэр их ухаан зарж, ажилласанаас шалтгаалан 20 жилийн дараах ирээдүйд цэвэр тунгалаг ундны устай улаанбаатар, ногоон модон дээлээр гангарсан Богд уулыг бий болгож чадахаар болох эсэх шалтгаалах болно. Үүний тулд 3-5-н бодит биелэлт ажлын ахиц дэвшил л чухал. Юуны өмнө дараагийн 3 жилийн дотор нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэхээ зогсоох тул 600мв-н эрчим хүчний хэрэгцээг хотын гаднаас хангахгүй бол болохгүй. Тодруулбал эрчим хүч үйлдвэрлэх станцыг нүүрсний орд уурхайтай газар байгуулах нь зүйтэй гэдэг үндэслэлээр доорх дурдагдах 4 зүйл нь ажил хэрэг болоод байна. 1. Хэнтийн Чандгана дахь Канадын Рrophecy компанийн 600мв цахилгаан станц / үйл ажиллагаагаа явуулж эхлээд явцын дунд 4200мв болгож ихэсгэх/ 2. Өмнө-говь аймгийн Ухаа-худаг дахь MCS компанийн 50 мв цахилгаан станц / мөн л явцын дунд 600 мв болгож хүчин чадлаа өсгөх/ 3. Төв аймгийн Сэргэлэнд баригдах Ньюком компанийн 20мв нар салхины сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц /явцын дунд мөн л 200 мв болгож өсгөх болно/ 4. Оросын Байгал нуурын усан цахилгаан станц 20000мв хүчин чадалтай. Тус цахилгаан станц нь ирэх жилээс эрчим хүчээ хаашаа экспортлох вэ гэдэг асуудал босч ирэх болно. Ялангуяа усан цахилгаан станцын шөнийн цагаар үйлдвэрлэх эрчим хүч нь илүүдэж эхлэх /илүүднэ гээд шөнийн цагаар арай бага эрчим хүч үйлдвэрлэх, зардлаа хэмнэх боломжгүй/ учир үнийн хувьд ч өдрийн хэрэглээний эрчим хүчнээс шөнийн эрчим хүч нь 2 дахин хямдарч түүнийгээ зарж борлуулахад хамгийн тохиромжтой зах зээл болох монголд хүсэлт тавих нь дамжиггүй. Харин энэ тохиолдолд манайх одоогоор Оросоос 200мв эрчим хүч импортолж байгаа ч 3 жилийн дараагаар үнийг нь тодорхой хэмжээнд бууруулж оросоос 500мв эрчим хүчээр хангуулахаар тохиролцож болох юм. Ингэж оросоос импортлох эрчим хүчээ ихэсгэсний хариуд дараах нөхцөлийг тавих нь зүйтэй болов уу. Байгал нуураас Хөх хотруу тавих байгалийн хийн хоолойг Монголоор дайруулан 3 жилийн дотор дуусгах тухай хэлэлцээ хийх. Миний бодлоор дээрх 4 ажил нь цаашдаа нилээд урагштай явагдах боловуу гэж үзэж байгаа юм. Харин мэдээллийн хэрэгслүүд энэ 4-тэй холбоотой асуудлыг ард түмэнд цаг алдалгүй үнэн зөвөөр мэдээлж байх нь зүйтэй. Учир нь эдгээр нь бидний цаашдын хөгжил дэвшилд онцгой чухал хувь нэмэртэй байх болно. Харин 5-р цахилгаан станц яагаад сенсааци төдий болж бичигдэнэ гэж хэлээд байна вэ гэхээр монгол улс ардчилсан тогтолцоонд шилжээд 20 жилийг үдээд байгаа ч хуучин нийгмийн хууч өвчин байсаар байна. Тэр бол 4 дэхь засаглал нь албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн гарын аясаар хөдөлдөг байдал. 3-5г хэрэгжүүлбэл монголын ард түмэнд хамгийн ашигтай байсаар байтал Улаанбаатарын цахилгаан станцууд, Багануур, Шивээ-овоогийн ажилчид гээд тэдгээр 5000 хүн, тэдний эрх ямба энэ тэрээ сунгасан гараас нь айсандаа эсвэл ямар нэгэн зүйлд нь автсандаа манай мэдээллийн хэрэгслүүд загас мэт чимээгүй байна. Одоогоор байдал ийм байгаа ч монгол улс Өмнөговийн нүүрс зэс, Дорнодын уран зэргийг ашиглахын зэрэгцээ Оросоос нааш хийн хоолойн ажлыг эхлүүлж халаалтанд хий ашиглах нь гарцаагүй. Харин 5-р цахилгаан станц, Шивээ-овоо, Багануурын 5000 ажилчид шинээр бий болох тэрхүү газруудад ажилласан ч болно. Багануураас 200км зайтай төмөр замаар нүүрс тээвэрлэж хүн амынхаа тал нь амьдардаг нийслэл дотроо түүхий нүүрсийг хэдэн 1000н тн-р нь шатааж орчин үеийн тахал болсон агаарын бохирдлыг үйлдвэрлэж тэд элэг цус нэгтнээ өөрсдийн гараар хөнөөхийг нь бид зүгээр хараад сууж болохгүй. Мэдээллийн хэрэгслүүд хуучин нийгмийн бурангуй байдлыг засан залруулж хэлж сэнхрүүлэх ёстой шүүдээ. 3-5 гэдэг бол бүхэлдээ монгол хүний төлөө хэрэгжүүлэх зүйл юм. Үүнийг хэрэгжүүлж чадах, үүний төлөө хүчин зүтгэх төр засгийг монголчууд хүсэн хүлээж байна. Цахилгаан станц биднийг зайлшгүй хэрэгцээт халаалт, эрчим хүч зэргээр хангадгийг хүн бүр сайн мэднэ. Гэвч үүнийг үйлдвэрлэхийн тулд цахилгаан станцад өдөр бүр үлэмж их хэмжээний түүхий нүүрсийг шатааж байна. Гэр хороололд шатаах нүүрснээс 10 дахин их нүүрс шатааж хэмжээлшгүй хор хөнөөлийн үрийг агаарт цацаж байна. Хотын агаарын бохирдлыг бууруулья гэвэл цахилгаан станцад нүүрс шатаах явдлыг бууруулахаас илүү үр дүнтэй арга гэж байхгүй. Халуун ус халаалт дулааныг холоос нийлүүлэх хэцүү ч (учир нь дулааны хэм замдаа алдагдах) харин эрчим хүчийг холоос нийлүүлэхэд ямарч асуудалгүй. Хэрвээ хот доторх станцад эрчим хүч үйлдвэрлэхийг зогсоовол цахилгаан станцад өвөл түлдэг нүүрсний хэмжээ 50% багасна. Гэр хороолол хүч авч хүрээгээ тэлсэн нь 2001 оны зуднаас эхлэлтэй. Одоогоос 10 жилиийн өмнө гэсэн үг. Бид агаарын бохирдлыг гэр хороололтой холбож тайлбарлах гэж байгаа бол 10 жилийн өмнөх Улаанбаатарын дүр төрхийг эргэн санах хэрэгтэй. 10 жилийн өмнө хотод зөвхөн гэр хороолол л цөөхөн байсан гэж үү. Тэр үед одоогийн шинэ шинэ барилгууд, орон сууцны хорооллууд ч байгаагүй шүүдээ. Тиймээс цахилгаан станцад шатаах нүүрсний хэмжээ нь одоогийнхоос 2 дахин бага байсан. Одоо цахилгаан станцад өдөрт 14000 тн нүүрс шатаадаг. Цахилгаан станцад шатаах нүүрсний хэмжээ нь бага байсан болохоор агаарын бохирдол ч өнөөдрийнх шиг гамшгийн хэмжээнд мэдрэгдээгүй байсан хэрэг. Товчхондоо хэлэхэд ганцхан гэр хороололд л түүхий нүүрс шатаагаад хотынхныг хордуулаад байгаа хэрэг ердөө ч биш болох нь ойлгогдож байгаа биз. Гэр хороолол ихсэх цаг мөчтэй давхцан орон сууцны хорооллууд шинэ шинэ барилгууд шилээ даран ашиглалтанд орсон болохоор цахилгаан станцад шатаах нүүрс ч 6000тн-14000тн болтлоо ихсээд байна. Гэр хорооллынхны түлэх нүүрсний хэмжээг хамгийн ихээр бүр тэр хэмжсэн барьсан хүмүүсийнх хэлээд байгаагаас ч ихээр тооцоход 1800тн болно. Эдгээр тоонуудыг харьцуулаад үзсэн ч агаарын бохирдлын голомт хаана байгаа нь тодорхой юм. Манайх хотын 3 цахилгаан станцдаа утааг багасгах төхөөрөмж суурилуулсан ч бид түүнд итгээд сэтгэл амарч яасанч болохгүй. Тэр төхөөрөмжөөр 10 micron-оос дээш хэмжээний тоосонцрыг л шүүж чадах тул нүдэнд үзэгдэх утаа л бага зэрэг багасах төдий. Харин эрүүл мэндэд хамгийн хортой 2.5 micron-оос жижигхэн тоосонцрыг бол бараг шүүж чадахгүй. Хятадын нийслэл Бээжингийн ойролцоох цахилгаан станцуудад бүгдэнд нь утаа шүүх төхөөрөмж бий ч түүнд нь итгээд сэтгэл амардаг хятад хүн нэг ч үгүй. Яагаад тэр төхөөрөмжинд найддаггүйг нь Бээжингийн тэнгэрийг хараад л хэнч ойлгоно. Гамшигт агаарын бохирдлоос болж зөвхөн Бээжинд л гэхэд 3000 хүн үхдэгийг хятадууд бүгд мэднэ. УБ-ын 3 цахилгаан станц 600 мв эрчим хүч үйлдвэрлэдэг. Харин 200 мв эрчим хүчийг оросоос импортолж байна. Бид нийтдээ 800 мв эрчим хүч хэрэглэж байна. Хот доторхи цахилгаан станцуудад эрчим хүч үйлдвэрлэхийг зогсоочихвол хэрэгцээт 800 мв эрчим хүчийг нь оросоос авах болно. Одоохондоо Оросоос нийлүүлж байгаа цахилгаан үнэтэй байгаа ч ирэх жилээс Байгал нуурын усан цахилгаан станцын хүчин чадал нэмэгдэхэд оросоос импортлох эрчим хүчний үнэ хямдрах болно. Бүр одоогийн манай 3-р цахилгаан станцад үйлдвэрлэж байгаа цахилгааны үнээс ч хямдхан болох нь дамжиггүй. Хэнтийн Чандгана, Өмнөговийн Ухаа-худаг, Төв аймгийн Сэргэлэнгийн цахилгаан станцуудаас УБ-руу эрчим хүчээр хангатал 3 орчим жил шаардлагатай тул 3 жил өнгөрвөл оросоос эрчим хүч импортлох шаардлагагүй, хот доторх цахилгаан станцад эрчим хүч үйлдвэрлэж байна гэж сая гаруй хүнийг эрүүл мэндээр нь хохироох хэрэг бол бүр ч шаардлагагүй болно. Хэрвээ хотын цахилгаан станцад эрчим хүч үйлдвэрлэхээ боливол 3 жилийн дараа гэхэд хотын агаарын бохирдолын тал хагас нь үгүй болно. Иймээс энэ 3 жилд эрчим хүчээ яах нь л асуудал болоод байна. Асуудал болоод байна гэдэг нь хурдан нэг тийш нь шийдэх хэрэгтэй гэсэн үг болохоос шийдэхийн аргагүй хүнд асуудал болчихлоо гэж хэлж байгаа юм биш. Өнөөдөр манайд агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 100 гаруй жирэмсэн эхчүүд зулбасан гэсэн харамсалтай тоо баримт хүртэл гарсан байна. Цахилгаан станцад 14 тн нүүрс шатаахад нэг хүн үхэж, 100 тн-г шатаахад нэг жирэмсэн эхэд хортой нөлөө үзүүлнэ. Манайд сүүлийн үед шинэ шинэ барилгууд, орон сууцны хорооллууд улам бүр хүрээгээ тэлж байна. Ирэх жил ашиглалтанд орох барилгууд ч ганц нэгээр тоологдохгүй нь мэдээж. Тиймээс ирэх жилээс цахилгаан станцад өдөрт 14000-16000 тн нүүрс шатаадаг болно. Агаарын бохирдлоос болж амьсгал хураах хүний тоо 200-р нэмэгдэн 1200 болж, хорвоод хараахан мэндлээгүй үрээ алдах эхчүүдийн тоо 20-р нэмэгдэж 120 болно.
2012-02-04
heniig ch songoson barag adilhan
2011-10-19
Эдний дунд Тэмүүжин гишүүн л арай дээр нь юм уу даа. Өөр хэн байдаг билээ. Нэг л санаанд орхогүй байна.
2011-10-18
Ireh onii songuuliaar ene huvalznuudiig bygdiig ni zailuulj,Mongoliin toloo zyrh ni tcohiloih hymyysiig gargaj irtgeeye.
2011-10-17
Солонгос хэлний мэргэжилтэй оюутан залуус та бүхнийг Topik оноогүй Тэтгэлэгтэй Ажиллах эрхтэйгээр Гэр бүлээ урих боломжтой Солонгост магистрт суралцах боломж олгож байна. 7011-0503 9516-1006 www.edu-line.mn
2011-10-17
Ene knopchinx gishuuded xatuu xariutslaga tootsoj erx ig nx xasdag boloe.
2011-10-16
ene arai dendej baina aa. ajilaa hiigeechee huvalznuudaa. ta nart agaariin bohirdol hamaagui mongoloosoo durveed yavah uu? ta nar ur huuhedteigee uhej dald oroosoi!
2011-10-16
ene arai dendej baina aa. ajilaa hiigeechee huvalznuudaa. ta nart agaariin bohirdol hamaagui mongoloosoo durveed yavah uu? novsh yum aa!
2011-10-16
Шинээр нээлтээ хийж байгаа бvх жанарын киног манай сайтаас хүлээн авч vзээрэй www.terguun.net
2011-10-16
yahaaraa turd hamaagui bdagiin huts ni biz agaariin bohirdloo shiidej chadahgui archaagui heden durakuud ED NART MUNGU ERKH medel bugd bgaa daan ch hiie gesen SETGEL alga bna shuu dee ard tumen mine iim humuusiig zugeer 2012 ond bugdiiig ni tseverleh heregtei ene 2012 onii songuul bol mgl ulsad mash chuhal gej bodoj bna
2011-10-16
ih hurliin geshuud gej muusain gahainuudad huwid ni mongo orj irehgui bol eh oron ard tumnii toloo yu ch hiihgui!!!mogold atomiin tsahilgaan stanc bariulah ayult tolwolgoogoo guitselduulj boon mongoor eh oron ard tumnee monhiin ayuld unagaasan baliar gahainuud !!!zawaan umhii unertei budsuun gahainuud !!!!!
2011-10-16
Òàíû ýðõ àøãèéã òºëººëæ ÷àäàõ òàíû çèíäààíû õ¿íèéã ñîíãîëã¿é ÌÀÍÀÍ-í ìºíãºòýé õ¿íèéã ñîíãîâîë ÷èíèé òºëºº ñàíàà òàâèíà ãýæ äýìèé ãîðüä ãýæ õýëüå. Ãèø¿¿äèéã ø¿¿ìæëýõýýñýý ºìíº áè áóðóó ñîíãî÷èõæýý ãýæ áîäîæ áàé.Òàíä õàðèóöëàãà ãýæ þì áèé ø¿¿.
2011-10-16
heniig ch songoson barag adilhan
ene arai dendej baina aa. ajilaa hiigeechee huvalznuudaa. ta nart agaariin bohirdol hamaagui mongoloosoo durveed yavah uu? novsh yum aa!