
ХБНГУ-ын Холбооны Статистикийн газрын ерөнхийлөгч, ХБНГУ-ын Сонгуулийн ерөнхий хорооны дарга ноён Эгелер тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байгаа аж.
Айлчлалын хүрээнд ҮСХ-нд яг одоо Германы статистикийн дарга болон Герман улсаас манай улсад суугаа Элчин сайд нар ҮСХ-ны Дарга С.Мэндсайхантай уулзалт хийж байна.
Уулзалтын үеэр “Нөөцөд суурилсан эдийн засгийн статистикийн Улаанбаатар хотын групп”-ын хүрээнд Уул уурхайн статистикийг боловсронгуй болгох чиглэлд хамтран ажиллах талаар ярих юм.
Дэлхийн Банкны зээл, буцалтгүй тусламжтайгаар хэрэгжиж буй “Үндэсний статистикийн системийг хөгжүүлэх–Монстат” төслийн хүрээнд Хосолмол түншлэлийн хэлбэрээр хамтран ажиллах байгууллагаар ХСГ-ын тэргүүлсэн ХБНГУ, БНСУ-ын статистикийн байгууллагуудын хамтарсан Консорциум сонгогдсон аж.
Хосолмол түншлэлийн зөвлөх үйлчилгээний гэрээнд ҮСХ-ны дарга С.Мэндсайхан, ХБНГУ-ын ХСГ-ын ерөнхийлөгч Родерих Эгэлэр нар гарын үсэг зурж, төслийг хамтран хэрэгжүүлж байгаа аж.
Төслийн хүрээнд ҮСХ-ны хүний нөөцийг бэхжүүлэх хүрээнд тус хорооны ажилтнууд төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Холбооны Статистикийн Газарт очин туршлага судлаж, семинар сургалтанд хамрагдан статистикийн чадавхиа дээшлүүлж хамтран ажилладаг ажээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ