
Стандартчилал хэмжилзүйн газрын Сорьцын хяналтын хэлтэс, Дархан-Уул аймгийн Стандартчилал, хэмжил зүйн хэлтэстэй хамтран Дархан-Уул аймагт байгаа үнэт эдлэлийн арилжаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн зарж борлуулж байгаа үнэт эдлэлүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг 22 үнэт эдлэлийн арилжаа эрхлэгч аж ахуйн нэгж, иргэний лангуу хамрагдсан байна.
Шалгалтаар Турк, Солонгос, Итали, Хятад улсаас импортоор оруулж ирсэн сорьцын баталгааны тэмдэггүй мөнгөн болон монетан эдлэлүүд, баталгааны шошго зүүгдээгүй алтан эдлэл зарж байсан, бүрмэл мөнгөн эдлэлийг бүрмэл гэж тодотгоогүй зарж байсан зэрэг зөрчил илэрчээ. Мөн үйлдвэрлэгчийн барааны тэмдэггүй, улсын сорьцын баталгаагүй алтан болон монетан, мөнгөн эдлэлүүдийг улсын сорьцын баталгаа хийлгүүлэхээр битүүмжлэн улсын байцаагчийн шаардлага өгсөн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ