“Нэгэн зууны тэртээх Монгол улс- францын гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэн нээгдэнэ

img

Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас “Нэгэн зууны тэртээх Монгол улс- францын гэрэл зурагчны дуранд” үзэсгэлэнг 2012 оны энэ сарын 30-наас эхлэн хоёр сарын хугацаанд  Монголын Уран Зургийн Галерейд зохион байгуулах гэж байна. Францын О-де-Сейнь мужийн Альберт Каны музейд 2011 оны арваннэгдүгээр сарын 29-нөөс 2012 оны есдүгээр  сарын 12-ныг  хүртэл “Зуун дамжсан Монгол 1912-1913” үзэсгэлэнг  зохион байгуулж байгаа аж. Тус үзэсгэлэнд Францын зурагчин Стефан Пассейн дүрсжүүлсэн 1912-1913 оны Монголын 72 автохром өнгөт зураг, 38 эртний түүхийн баримтууд, 11 археологийн олдвор, хоёр хар цагаан дүрс бичлэг,  Парис хотноо нийтийн хүртээл болж байгаа юм байна. 20-р зууны эхэн үеийн Францын банкны эзэн Алберт Каны гэрэл зургийн цуглуулга дахь Монголын түүх, соёлтой холбоотой эдгээр нандин баримт гэрэл зургуудыг хэвлэмэл ба дижитал хэлбэрээр Франц улсын О-де-Сейнь мужаас Монгол улсад ирүүлснээр энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа юм.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Emee sh dee
2012-05-08
Hun:
Ovoo sh dee
2012-04-20