Мэргэжлийн зэрэг олгов

img

 Нийслэлийн Архивын газраас жил бүр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас архив, бичиг хэрэг хариуцсан ажилтнуудаас тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллаж байгаа мэргэжлийн зэрэг авах болзлыг хангасан ажилтнуудад мэргэшлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулдаг. Энэ жилийн  хувьд мэргэжлийн зэргийн үнэмлэхийг авах болзлийг хангасан Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа 30 ажилтанд “Ахлах” зэрэг, дөрвөн ажилтанд “Тэргүүлэх” зэргийн үнэмлэхийг олгохоор шийдвэрлэж, өчигдөр албан ёсоор гардуулж өгсөн байна. Албан хэрэг хөтлөлт, архив хариуцсан ажилтнуудад мэргэшлийн зэрэг олгогдсоноор мэргэжлээрээ зөвлөгөө өгөн, бие даан мэргэжлийн санал дүгнэлт гаргах, сургалт явуулах  эрхтэй болж байгаа аж.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ