Байгальд халгүй технологийн асуудлаар зөвлөлдөж байна

img

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2012 оныг Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил болгосон юм. Энэ хүрээнд ШУА-ийн эрдэмтэн судлаачидтай уулзах зорилгоор БОАЖЯ-наас  “Байгальд халгүй технологи дамжуулалт” сэдэвт уулзалтыг зохион байгуулж байна.  Энэ удаагийн уулзалтаар “Хангайн бүсийн зарим ширгэмэл нууруудыг урсгал усаар сэлбэж нөхөн сэргээх технологи", “Хөрсний элэгдэл, эвдрэл, нөхөн сэргээх технологи”, “Ургамлын эс, эдийн өсгөврийн арга, технологийг Монгол оронд нутагшуулсан нь”, “Байгаль орчны бохирдолд бичил биетэнг ашиглах нь”, “Бөхтөр ногоон зөөврийн О-ийн төсөл", "Улаанбаатар хотын хөрс, тоос, голын хурдасны бохирдол” зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдана. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ