“Хүүхдийн төлөө эцэг эх, олон нийтийн оролцоог дэмжих жил”-ийн ажил эхэллээ

img

Нийслэлээс 2012 оныг “Иргэдийн оролцоо, өрхийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Хүүхдийн төлөө газраас “Хүүхдийн төлөө эцэг эх, олон нийтийн оролцоог дэмжих жил” болгон зарлажээ. Энэ хүрээнд хувь хүний хөгжлийг дэмжих, гэр бүлийн боловсрол хүүхдийн хүмүүжлийн асуудлаар тодорхой ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, төлөвшүүлэх зорилгоор “Хувь хүн, гэр бүлийн нийгмийн хариуцлага” “Хүүхдийн хүмүүжлийн эерэг аргууд” сэдэвт лекцийн аяныг эхлүүлжээ. Энэхүү арга хэмжээнд  Нийслэлийн байгууллага, аж ахуйн нэгж, их дээд сургуулийн оюутан, залуучууд, Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад зориулан зохион байгуулж байгаа аж. Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтнууд гэр бүлийн эерэг харилцаа, хүүхдийн хүмүүжлийн талаар ойлголт нэмэгдэж  ажлын үр бүтээмж дээшилж, өсвөр үе залуучуудад гэр бүл төлөвлөлт, ханиа хэрхэн сонгох талаар мэдлэг мэдээлэлтэй болох юм. Одоогоор 35 байгууллагын 5500 ажилтан албан хаагч  хамрагдаад байгаа аж. Даршамд дуулгахад, байгууллага, аж ахуйн нэгжүүд “Хувь хүн, гэр бүлийн нийгмийн хариуцлага”, “Хүүхдийн хүмүүжлийн эерэг арга” сэдэвт лекц авахыг хүсвэл Нийслэлийн хүүхдийн төлөө газарт хандаж болох юм байна. П.Наран      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ