Хөөрхий дөө Н.Энхбаяр

img

Нэгэн цагт Бирдтэй зүйрлэгдэж байсан Н.Энхбаярыг өрөвдөх сэтгэл цөөнгүй хүний дунд бий болжээ. Энэ бол Монголчуудын зан. Хүч доройг нь өмөөрч, хүчтэйнх нь эсрэг ханддаг нүүдэлчдийн зан. МАХН-ын нэгэн гишүүн эмэгтэй асгартал уйлж цэнхэр дэлгэц эзэгнэж байх юм. Уг нь тэр эмэгтэйд санаа зовох юм зөндөө бий. Амьжиргаагаа хэрхэн дээшлүүлэх, хэдэн хүүхдийнхээ ирээдүйг хэрхэн төлөвлөх, эрүүл энх, урт наслан хүүхдүүддээ хэдэн жил харагдахаас эхлээд Н.Энхбаярыг өрөвдөхөөс илүү том зүйл бий нь дамжиггүй. Чих тавихнээ уйлуулж, жагсаах нь төлбөртэй ч гэх шиг таагүй зүйлс сонсогдох л юм. Би ч бас Н.Энхбаярыг өрөвдөж байна. Өрөвдөхөд учир бий. Авлига, хээл хахуулийн сүлжээг төрийн дээд түвшинд бий болгосон хүн нь яахын  аргагүй Н.Энхбаяр. Тэр өнөөдөр хийсэн хэргийнхээ улмаас аавын хаалга татсан. Халаасны хулгайч, Н.Энхбаяр хоёрын хооронд ялгаа бий юу гэсэн асуудал гарч ирнэ. Хэдэн хүүхэддээ хямд үнээр ахиухан хоол цуглуулахаар хүнсний зах явж байгаа эхийн халаасыг ухсан хулгайчид хүний үнэр гэж үгүй. Уг халаасны хулгайч тэр гэр бүлийн нэг өдрийн хоолыг жишим ч үгүй хулгайлж орхино. Тэгвэл Н.Энхбаяр автобусанд явж хэн нэгний халаас ухаагүй ч хийсэн хэргээрээ энэ этгээдийн дэргэд хамаагүй хохиролтой. Авлига, хээл хахууль, төрийн тунгалаг байдлыг алдагдуулна гэдэг маш том хулгай. Төрийн нэртэй түмний өмчөөс хулгайлна гэдэг  монголын бүх хүний халаасыг ухаж байна гэсэн үг. Тэгэхлээр хамаагүй том хулгайч. Н.Энхбаярын хийсэн хамгийн том хулгай бол ард түмний төрд итгэх итгэлийг хулгайлсан явдал. Түүний бий болгосон дарангуйллын тогтолцоо, албан тушаалын наймаа, хувийн хэвшлийг дарамталж хувьдаа татвар татдаг гаж зуршил, адгийн луйварчин завшиж шударга нэг нь өлөн зэлмүүн амьдардаг бусармаг хэвшлийн улмаас ард түмний төрд итгэх итгэл алдарсан. Өнөөдөр төрийн албанд ажилладаг болгоныг хулгайч шиг үздэг нь хэвшил болжээ. Үүнийг хэн бий болгосон бэ? Төв аймгийн мөрдөнд сууж байгаа нөхөр шүү дээ. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сэнтийгээс бууж, намынхаа нөхдөд ад шоод үзэгдэж эхэлсэн цагаасаа шударга  нэгний дүрд хувирсан. Матар хэзээ ч шувуу болохгүйтэй адилхан Н.Энхбаяр авлига, хээл хахуулийг устгаж, ард түмнээ хайрлаж байгаагаа зарласан нь дэндүү үнэмшилгүй сонсогдсон. Мөн төрийг олигархиудаас салгацгаая хэмээн их ч орилсон доо. Тэгвэл төр олигархийн тогтолцооноос салахын тулд Загалмайлсан эцгийг нь барилаа шүү дээ. Түүнийг авлигалын “Загалмайлсан эцэг” гэдгийг албан ёсоор зарлаж, нэршүүлсэн хүн нь өдгөө дэргэд нь яваа “анд” М.Энхсайхан билээ. Н.Энхбаяр нээрээ л хүн таньдаггүй юм байна. Үүнд нь би Н.Энхбаярыг өрөвдөж байна. Н.Энхбаяр болон түүний шадар нөхөд Төв аймгийн мөрдөнг дэлхийд байхгүй харгис шорон хэмээн зарлав. Н.Энхбаярыг Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байхад нь Төв аймгийн мөрдөн байж л байсан. Саахалт айлынхаа төлөг, шүдлэн цааш нь хийсэн малын хулгайчаас эхлээд Н.Энхбаярын дургүйг хүргэсэн албан тушаалтнууд хүртэл тэнд хоригдож л байсан. Тэр үед Н.Энхбаяр уг мөрдөнг дэлхийд байхгүй харгис гэдгийг мэдэж л байсан байна. Хааж, нурааж байхгүй яасан юм. Энд логикийн алдаа гарч ирж байна. Өөрөөр хэлбэл харгис гэдгийг нь мэдээд дургүйг нь хүргэсэн үйлтнүүдийг хийж гэсгээдэг байсан байх нь. Өөрөө орох болохоор дэлхийд байхгүй харгис шоронд хийх гэлээ хэмээн орилсоныг нь би өрөвдөж байна. Н.Энхбаярын далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд ордог гэгддэг Хүний Эрхийн  Үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж мөн л уг мөрдөнг хүний эрх зөрчсөн бүтэхгүй газар байна хэмээн мэдэгдэв. 7 дугаар сарын 1-ний  үймээнээр  шил виски, ширхэг тамхи авсан насанд хүрээгүй жаалуудыг Төв аймгийн мөрдөнд хорьж, эрүү шүүлт тулгаж байхад нь Н.Энхбаяр, Ж.Бямбадорж нар яагаад дуугүй байсан юм.  Үүнд нь би Н.Энхбаярыг өрөвдөж байна. Н.Энхбаярын шоронгооос бичсэн захидал гэгч, намынх нь нөхдийн ярьж байгаагаас сонсоход өөрийг нь хорьсон явдал томчуулын захиалгатай нухчин дарах оролдлого гэнэ. Мөн бүхий л хууль хяналтын байгууллагуудыг улс төрчдийн захиалгаар ажилладаг хэмээн буруутгалаа. Үүнээс харахад  Н.Энхбаяр төрийн өндөр дээд албан тушаалуудыг хашиж байхдаа хууль, хяналт болон хүчний байгууллагуудыг өөрийнхөө явцуу эрх ашгийн төлөө өшөө авах хэрэгсэл болгон удирддаг байсан гэдгээ ил тод зарлаж байгаа хэрэг бус уу. “Юун гуя” гэдэг шиг нуухаа авах гээд нүдээ сохолно гэдэг л энэ байх даа. Тэр захидлаа “Би айхгүй байна” хэмээн гарчигласан байна лээ. Айж байнаа хөөрхий. Н.Энхбаяр улсаасаа илүү баян гэдэг нь үнэн бололтой. ТV-9 телевизийн тоног төхөөрөмж, Өргөө зочид буудлын болон Улаанбаатар таймс сонины хувьчлалыг тун ч өчүүхэн зүйл хэмээн үзэж байна. Хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгийг халаасны мөнгөтэй зүйрлэж байгаа нь гэр, гадаах хоёроо ялгахаа больсон хөлгүй баян гэдгийг нь тодотгоод байгаа юм. Баригдаж явсан гэр нь хүртэл өөрийнх нь биш эцгийнх нь гэдгийг сонсоод гайхшралд оров. Түүний хийж байгаа үйлдэл, хэлж буй үг бүхэн алдаатай байгааг хараад өрөвдөж байна. Мэдүүлэг энэ тэрээ өмгөөлөгчөөрөө дамжуулж өгөхгүй бол мань эр ч өөрийгөө баллаж тавих бий дээ. Төрийн өндөр алба хашиж байсан хүн бүү хэл эгэл жирийн мань мэт нь ч гэсэн хуулийг хүндэлж, хуулийн дор амьдардаг. Гэтэл ард түмний сэтгэлийг уймруулж, өөрийгөө өрөвдүүлэхийн тулд бүхэл бүтэн жүжиг тавьж цагдаагийн байгууллагаар тоглож байх юм. Дамжлуулаад гарч байгаа нь нээрээ л өрөвдөлтэй харагдсан. Ард түмэн гэдэг могойд барьдаг мод биш.  Нэг хүн ч бай, нэг хэсэг хүн ч бай бүх ард түмнийг шууд төлөөлж чадахгүй. Би, бид гэсэн биеийн төлөөний нэг, хоёрдугаар  бие дээр л ярих хэрэгтэй. Бүх ард түмэн эмгэнэн гашуудаж, Н.Энхбаярыг суллахыг шаардаж байна гэдэг нь юу л бол... Ард түмэн харин ч авлигачдыг гэсгээж, олигархиудын төрөөс хулгайлсан бүхнийг эргүүлэн авахыг хүсч байна шүү дээ. Би хүүхдүүддээ “Өрөвдүүлж амьдарснаас атаархуулж яв” гэж тогтмол хэлдэг. Өрөвдөлтэй юм энэ дэлхийд олон бий. Эцэг эхээ алдсан өнчин ядуус, дайн тулааны хөлд голомтоо сүйрүүлсэн ард түмэн, өвчин зовлонд шаналсан олон сая хүн гээд өрөвдөөд байвал энэ бие гүйцэхгүй. Өнөөдөр гучин хэдэн он биш. Тэр он жилүүдэд хэлмэгдсэн гуч, дөчин мянган хүмүүс л хөөрхий. Үүний дэргэд Н.Энхбаярын хэрэг юу юм бэ? зүгээр л дээр өгүүлсэн халаасны хулгайчийг барьсантай ижил шүү дээ. Тэгвэл Төв аймгийн мөрдөнд байгаа бүх хүнийг сулла л даа. Гэм буруутай бол ялаа эдэлнэ. Үгүй бол гараад л ирнэ. Үүнд  юунд нь өрөвдөөд, уйлж хайлаад байгаа юм. Н.Энхбаярын даалгавраар Д.Энхбат агсныг Францаас хүртэл барьж ирээд шорон дамжуулж хорьсоор эцэст нь аминд нь хүрсэн шүү дээ. Тэр хүн үнэхээр гэм буруугүй байсан нь тогтоогдсон. Түүнийг яагаад өрөвдөөгүй юм.  Энэ мэтчилэн өрөвдөх асуудлыг тоочоод байвал дуусахгүй биз ээ. Н.Энхбаяраас эхлээд бид өөрөө өөрсдийнхөө энэ ухаангүй зан, харалган бодлыг л өрөвдөж жигших хэрэгтэй болов уу. Өрөвдүүлж амьдарснаас атаархуулж амьдар.

Г.Төртүвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Yadam:
Yah gej neg talig het barij bichdeg bnaa Nuden deer ali ali tal yu hiij bgaa tod bna shuu dee
2013-04-17
Batdelger:
Unuudur tv- eer Enhbayariin avgai Tsolmon aildahdaa: Mongold allaga yavagdaj baina " geh mayagiin yum yarij zogsoh yum. Ter allagiig Enhbayar turiin undurluguuded baihdaa ehluulsen bolovuu.Tagnuuliin yorunhii gazar Tsolmon avgai heseg ajillasnii daraa ter gazariin darga mongol ulsiin GENERAL tsoltoi huniig hilseer horisnoor ene ajil ehelsen busuu
2013-04-13
Dorjjugder:
Huurhiiduu! Meht mehendee gegch boljdee.Uuruu uuriinhuu hiisen buhend uuruu l unasandaa chaavaas!!!!
2013-04-13
ssss:
humuus mini odoo ene tor buur alaigaa aldlaa bid neg setgel neg zurehtei baiwal bolno doo gj
2013-04-05
batdelger:
ochigdor ineej jargaj baisan bol onoodor uildag n horboogiin jam yum da odoo yay geheb dee enhbayriin araas olon oligarhud shorond hadaas boloh n damjiggvi mongolchud bid nar chin zobhin oodoo nvdtei yum shvv dee
2013-04-05
ZOCIN:
NVGEL NVDEEREE GARNA HARIN CH BAGA YL OGLOO
2013-04-01
tsek:
tiimee yag unen bichsen bn. Tuiliin unen bol ene. Ene hun ooriigoo orovduuleh jujigiig mash sain tavisan yamar ichdeggui nuur ve ene. Bas olon emegteig mongo ogch olsgoj chadsan ard tumen bidniig yaduugaar bas togloj chadaj bn.
2013-03-07
nn:
odoo l oshoogoo ab duu nar mini
2013-03-01
irgen:
hervee enkhbayr huJaad iim hereg hiisen bol odoo bh bolovuu
2013-02-28
irgen:
jiriin irgen hezeech tiim tom obektuudiig avch chadahgyi tegeheer mani met iimerhyy ih mungun deer dor hayj 15 jiliin yal avna harin n.enhbayr bol 1-2 jil avch bna ene ariun yavdal munyy ene chini ariun yavdaluu tegeheer ene bol jinhene maf zohion baiguulalttai uls turchdiin shouw bolj taarlaa da elbegdojoo
2013-02-28
Enhbayar ene nasand uildsen uiliin uree uuriin bieer tulj bh shig bna
2013-02-25
Anonymous:
ТӨРТУВШИН МӨН ХУЦВАА.
2013-02-23
ganaa:
ene hunahij irgej irne muulj bga humuus ta bugd harj baigaarai uhej bsn hujaa elbegeeg bodwol mgl ulsad ym hiisen hun shu pz.aaa
2013-02-17
elbegee:
hohchin
2013-02-07
irgen:
хуулийн сургуулийн оюутан ч үүнийг хэрэг биш гэдгийг нотолдог юм гэсэн хичээлээрээ үүнийг шоолон ярилцдаг гэнэ манай хуулийхан ч өрөвдмөөр юмаа
2013-02-02
Yalaa edleed shorondoo orchihson hvniig odoo bas yaah geel soliortsgoogood baigaamdee.Yaasanch bah tavaa hangaj duusdaggvi hvn helbertei araatnuud geech vee ta bar chini.
2013-01-31
Enhbyart dahin 1hereg tiohoh gej,zarim 1zalitai nuhduud ard tumnii sanaa setgeliig uur zugt hyyran handyylah gej iim zuil dahin bichuulj eheljdee.MIATin asyydal garraad iruut x.battylga sataaryylj uurr zugt anhaaral handyylah taktik hiij bn.byzar bohir zuil ygasaa bohir bh umdaa.egdeer lyibarchdaas turiig tseberleh heregtei bn.
2013-01-30
Enhbayar aar hooloo olj ideg gej yadchih umaa.enhbatiig hylgailj abchirsan hun ni hyrtst,alsan hun ni murzdun baitsagchid bailgui.enhbayraas uluu ih ideed gemgui btsaraiilj yabaa humuus taarsan sthangaa hurteh tsag irne.tednii dynd maliital ineesen,deelendee tos archdag nuhur,7sariin 1 nii ard tumnii tyrhiraanig zohion baigyylj turd garsan balagtai nuhur bnaa bn
2013-01-30
tuulai:
enhbayrin idej uusan erduu l taliin l gargaj irsen odoo ehner hvvhdiin eej aaw iin hamaatan gaar ni shalguu l tarana enh bayriin tuluu ulsuglun zaralj b.gaaa hvmvvsd mungu ugsun b.haa hvnii umnuus ulsdug ervvl hvmvvs bishee
2013-01-26
uhwel taar n
2013-01-21
гэрэл:
Энхбаяр монголын өрийг тэглэсэн юм шиг харагдавч, цаанаа монголын юуг хэнд өгснийг хэн ч мэдэхгүй. Энэ хүн бид нарыг боолоо болгож, өөрөө хаан болохыг хүссэн. Хүүхдүүд хөгшид ядарч зовж байна. Энэ хүний хийсэн ажил.Мөнгөөр монголчуудыг худалдаж авах нь ээ. Тэр Баасанхүү,Удвал нар төрийн ажлыг яаж хийж чадах юм бэ? буугаасай. ҮНЭНЧ ХҮН ИЙМ БАЙДАГГҮЙ ЮМ.
2013-01-18
zulaa:
энхбаяр монголоо гэсэн сэтгэлгүй. Авлигатай тэмцмээр байвал Энхбаяраас л эхлэх ёстой.Жирийн иргэн ялаа авдагтай адил энэ ч гэсэн авах ёстой.Энхбаярын хүмүүс ард түмнийг бодож ийм бузар явуулгуудаа болиоч ээ. Энэ бол маш муухай хүн шүү. Та бид нарыг хоосруулсан хүн. Ухаараач дээ тонголчууд аа.
2013-01-18
sodon:
ardiin huuhed shoron uwduhd hezee gaduur echjuulj baisan um enhbayr bolhoor boldog umuu busadn tegeed yah wed
2013-01-17
galaa:
enh bayr lalriig alwal taarns
2013-01-13
gg:
Ёстой үнэн.
2013-01-13
muu bha
2013-01-12
buun showuu ulsgulun zarlahaas uur gartsgui bolsiin zailuul. Ulsgulun zarlana ene ter bolj baij l arai gaigui yal avch bga bizde . Engiin hun ingesen bol tsaaz esvel buh nasaar... Hen enhbayariig l horduulav gej. Showuu hiij uuruu uuriiguu l baga zereg horduulj magadgui... Turiin undur alban tushaal hashij bsan hun yamar tavitargui yamar aimaar bsan be salaavch uguud uvguntiin buubuu nar shig l haragdaj bsan harts n aimar bolchihson huurhii emch nariig eldveer heleed gamshig gamshig bi ih gaihsan ..... uruvduh hereggui naad hun chine shorond suuj bgaa neriidleer gadaadad bdag olon houseinhaa negend jargaj bgaad irne biz. eooe ter ehneriig n ee buu uzegd yag adilhan. yarij helj bgaag nee eooe icheesei umnuus n bugs ulaimaar. Naad humuus chine huneer uruvduuluuleheer humuus bish shde show hiigeed surchihsan hagartlaa bayajchihsan eh ornoo zarj olson mungu n tsagaar bish secondeer usdug tiim l ulsuud shde. Umnuus n guigeed bgaa humuus chine urhiduulchihsan mungu avchihsan garuud d l bga shde.
2013-01-11
ganzoo:
idej uuj chadsan ym chin hergee huleej chaddag bh hergetei bh gej bodoj bn hangalttai ih idsen shu de
2013-01-10
Zuv bichsen baina. Ene Bayartsogt, Bat-Uul , Elbegdorj, SAikhanbileg, edniig dagaad jujigchin Sosorbaram guya hurtel hagarsan bayan bolson baina. Bugdeeree idej uudag, bugd avilgalaar amidarch baina. Bugdiig halj, yaliig ni uuruuleed, Zasgiin gazriig tsoo shineer burduuleh heregtei. Mongold setgel zuv, ajlaa meddeg shudarga humuus olon bii shuu
2013-01-10
зочин:
буруу зүйл хийсэн л бол хууль эрх тэгш үйлчлэх л ёстой. хэн байсан нь хамаагүй.
2013-01-09