
“G” энтертайнмент, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Үндэсний биеийн тамирын дээд сургууль хамтран “Аянчин” хэмээх явган аялалыг маргааш бүх нийтийн дунд зохион байгуулж, замдаа гарах гэж байна. Уг аялалд явган аялал сонирхдог, адал явдалд дуртай хэн бүхэн нэгдэх боломжтой бөгөөд 10.00 цагаас замдаа гарч 16.00 цаг хүртэл үргэлжлэх юм байна. “Аянчин” аялалын багийнхан бүртгэлийн салбарууд-Төв цэнгэлдэх хүрээлэн- Бага тэнгэрийн ам-Төв цэнгэлдэх гэсэн маршрутаар явган аялах ба энэ үеэр хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээн зохиогдох ажээ. Урин дулаан цаг ирж буйтай холбогдуулан олон нийтийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, явган аялал сонирхогчдыг нэгтгэх зорилгоор тус аялалыг зохион байгуулах гэж байгаа юм.
Б.Баярбаясгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ