
УИХ дахь намын бүлгүүд Орон нутгийн сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр харилцан тохиролцолд хүрч чадахгүй багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлгээс УИХ дахь МАН-ын бүлэгт албан тоот хүргүүлсэн. Уг албан тоотын хариуг өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хүргүүллээ. МАН-ын бүлгээс аймаг, нийслэлийн сонгуулийг нэг өдөр явуулж, сум, дүүргийн сонгуулийг өөр нэг өдөр зэрэг явуулъя” гэсэн хариуг ирүүлжээ.
Тэд үүнийгээ “МАН-д аймаг сумын өөрөө удирдах байгууллагаас бидэнд 300 гаруй санал ирсэн. Орон нутгийн сонгуулийг бүхэлд нь нэг өдөр явуулснаар орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэд УИХ ноцтойгоор халдсан асуудал болно” гэж байлаа.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ