Олимпийн эрх олгох чөлөөт бөхийн тэмцээнд оролцох Монголын баг тодорлоо
2012 оны 4-р сарын 25-29-ний өдрүүдэд БНХАУ-ын Таньюань хотод болох “Лондон-2012” зуны олимпийн наадмын сонгон шалгаруулах III дахь шатны тэмцээнд манай улсаас оролцох багийн бүрэлдэхүүн тодорлоо.
Эрэгтэй
55 кг олон улсын хэмжээний мастер Төмөрийн Даваахуяг /“Хасу-Мегаватт” клуб/ 60 кг олон улсын хэмжээний мастер Банзрагчийн Баянмөнх /”Гацуурт-Олимп” сургууль/ 66 кг спортын дэд мастер Батсүхийн Мянганбаяр /”Арслан” клуб/ 74 кг олон улсын хэмжээний мастер Пүрэвжавын Өнөрбат /”Хасу-Мегаватт” клуб/ 84 кг олон улсын хэмжээний мастер Пүрвээгийн Өсөхбаатар /“Алдар” спорт хороо/ 96 кг олон улсын хэмжээний мастер Чагнаадоржийн Ганзориг /”Сүлд” спорт хороо/Эмэгтэй
48 кг Олон улсын хэмжээний мастер Даваасүхийн Отгонцэцэг /”Хасу-Мегаватт” клуб/ 55 кг олон улсын хэмжээний мастер Сүндэвийн Бямбацэрэн /”Аварга” биеийн тамирийн дээд сургууль/ 72 кг Гавьяат тамирчин Очирбатын Бурмаа /”Хилчин спорт хороо/Дасгалжуулагчид
Арслангийн Цэдэнсодном Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Цэндийн Баярсайхан Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч нар урд хөршийг зорихоор болов. А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ