МБАТ Спортын ХIII Их наадмын Кикбоксийн шигшээ тэмцээний хөтөлбөр

img

  Нэг.                 Техникийн зөвлөгөөн 2012 оны 4-р сарын 24-ний 13 цагт Хан-Уул дүүрэгт байрлах Мишээл Экспо төвд техникийн зөвөлгөөн болно. Мэдээлэл өгөх, Мандат олгох Мэдүүлэг сүүлийн байдлаар хүлээн авах Техникийн болон шүүлтийн анхаарах зүйлсийн талаар семинар зохион байгуулна. Нийт багуудаас жин үзхэд хөндлөнгийн ажиглагчаар ажиллах 5 хүнийг сонгоно. Багийн ахлагч болон Дасгалжуулагчдийн сонирсон асуултанд хариулт өгөх. Хоёр.               Жин үзэлт, Эмчийн үзлэг 2012 оны 4-р сарын 25-ний 07:00 цагаас 11:00 цагын хооронд жинг баг тус бүрээр үзнэ. Хөндлөнгийн ажиглагчаар ажиллах 5 хүний бүрэлдэхүүн ажиглан ажиллана. Жинг баг тус бүрээр үзнэ. Эрэгтэй хөнгөн жингийн тамирчдаас эхэлж үзэх ба эмэгтэй тамирчдыг сүүлд эрэгтэй тамирчдын дараа үзнэ. Багийн хүн дутуу дохиолдолд тухайн багийн жинг үзэхгүй. Бүрэн бүрэлдэхүүнтэй багуудын жинг үзнэ. Бүх багуудын жинг үзэж дууссаны дараа жиндээ ороогүй тамирчдыг дахин нэг удаа цагтаа багтаан үзэх бөгөөд 11:00 цагаас өмнө амжиж жингээ үзүүлээгүй болон жиндээ багтаагүй тамирчдыг тэмцээнд оролцох эрхийг нь хасна. Эмчийн үзлэгт тэнцээгүй буюу эмч тэмцээнд оруулахгүй гэж үзсэн тохиолдолд тухайн тамирчинг тэмцээнд оролцох эрхийг нь хасна. Гурав.             Сугалаа Багын ахлагч болон дасгалжуулагч нар сугалаанд оролцоно. Багуудад нэг жинд 2 тамирчин байгаа тохиолдолд тухайн 2 тамирчинг өөр жигүүрт салган сугалаанд оролцуулна. Дөрөв.                         Тэмцээний нээлт 2012 оны 4-р сарын 25-ний 17:00 цагаас нээлтийн ажиллагаа Спортын төв ордны А танхимд болох ба тэмцээнд оролцож байгаа нийт багууд спортын хувцасаар жигдэрч, харьяа байгууллага дүүргийнхээ бэлэг тэмдэг туг хаягыг барьж бүрэн бүрэлдэхүүнээр оролцоно. Тав.                 Тэмцээний урьдчилсан тулаанууд 2012 оны 4-р сарын 25-26-ний өдрүүдэд Хувиарийн дагуу тэмцээний урьдчилсан тулаанууд болно. Үдээс өмнө 11:00 - 14:00 цагын хооронд Үдээс хойш 16:00 – 19:00 цагын хооронд Зургаа.                        Тэмцээний хагас шигшээ тулаан 2012 оны 4-р сарын 27, 28-ний өдөр болно Үдээс өмнө 11:00 - 14:00 цагын хооронд Үдээс хойш 16:00 – 19:00 цагын хооронд Долоо.             Тэмцээний шигшээ тулаан 2012 оны 4-р сарын 29-ний өдөр 14 цагаас болно. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа. Шагналт байрнд орсон бүх тамирчид хаалтын ажиллагаанд оролцоно. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

otgon:
Ìîíãîëоос Америк хүртэл 10 мянган км замыг явганаар туулсан домогт “Бадарчин 93” аяллын ахмад гишүүн, ñïîðòûí àíàãààõ óõààíû òýðã¿¿íèé ñýõýýòэí, òàìèð÷èí, õýëìýð÷, îëîí óëñûí ñýòã¿¿ë÷, эмч, дасгалжуулагч Õ¿ãä¿¿ä îâîãòîé È÷èííîðîâûí Äýíäýâèéí "Àÿí çàìûí òýìäýãëýë 1-4" õ¿¿õýä çàëóó÷óóäûí òàíèí ìýäýõ¿éí 5 áîòü íîìûг õýâëүүлýõýä õàìòðàí àæèëëàõ õ¿ì¿¿ñ 9996-3862; 9911-3374 утсаар холбоо барина уу
2012-04-21