
Бүх ард түмний спортын 13-р их наадмын бүжгийн спортын шигшээ тэмцээн өнөөдөр спортын төв ордны А танхимд эхэллээ. Нийслэлийн дүүрэг болон хөдөө орон нутгийн 8 аймгаас шалгарсан шилдэг бүжигчид Улаанбаатар хотод өрсөлдөж байна. Тэмцээнийг МБСХ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСГ хамтран зохион байгуулж байна. Бүжгийн спортын шигшээ тэмцээн латин-37, стандарт 34 төрлөөр болж байгаа юм. Бүх ард түмний спортын 13-р их наадмын бүжгийн шигшээ тэмцээнд зөвхөн насанд хүрэгчид оролцож байна. Тэмцээний ерөнхий шүүгчээр МБСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга А.Мөнгөнхуяг ажиллаж байгаа аж. Бүжгийн спортын шигшээ тэмцээнд 15 байгууллагын 90 тамирчин оролцож байна. Бүжгийн спортод Европын сатндартын 10 төрөл гэж байдаг. Энэ төрлөөр спортын 13-р их наадмын бүжгийн шигшээ тэмцээнд бүжигчид ур чадвараа сорьж шалгаж байгаа юм. Стандарт 5 төрөлд танго, венийн вальс, удаан факстрол, хурдан факстрол гэсэн төрлүүд багтдаг. Харин Латин 5 төрөлд ча ча ча, самба, джавь, румба, пасадол гэсэн төрлүүд багтдаг ажээ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ