
“Монголфильм групп” болон ӨМӨЗО-ны уран бүтээлчидтэй хамтран бүтээсэн“Аравт” уран сайхны кино маргааш нээлтээ хийнэ.
Кинонд Найман зууны тэртээх Чингис хааны дэлхийг байлдан дагуулахад гол судас, үндсэн хөшүүрэг болсон эгэл жирийн цэрэг эрс хэрхэн амьдарч тэмцэж, хооллож ундалж, хоорондоо нөхөрлөж, аяны хүнд, дайны бэрхийг хэрхэн даван туулж, хатуу бэрхийг сөрсөн цэрэг эрс тулааны талбарт эрсдэн унахдаа ижий аав, эх нутаг, эхнэр хүүхдээ хэрхэн санан дурсаж, шаналан гашуудаж байсныг харуулжээ.
Кино зохиолыг О.Эрдэнэ бичиж, найруулагчаар Д.Золбаяр, И.Шагдарсүрэн ажиллажээ. Уг кинонд Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, МУГЖ Ё.Цог, МУГЖ Б.Жаргалсайхан, МУСТА Д.Гүрсэд, Н.Онон, Г.Золбоот, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Г. Алтаншагай, Б.Амарсайхан, Д.Ганцэцэг, Өвөрмонголын талаас Б.Баасанжав, Б.Аюурдадь, Л.Жамбал, Ч.Бодь, Э.Буянхишиг нарын жүжигчид тоглосон байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ