“Тэнгэр ба газар” номын нээлт болно

img

Оросын шинжлэх соёлын төвд өнөөдөр Буриад Улсын ардын зохиолч Ардан Ангархаевын “Тэнгэр ба газар” номын танилцуулах үзэсгэлэн болно. Энэхүү таван боть роман нь египетчүүд, хүннү, орчин үеийг хамарсан гурван мянган жилийн түүхийг багтаасан юм. Тус арга хэмжээнд  ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөгчид оролцож,  Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Е.Г. Михайлов,  Олон улсын монгол судлалын холбооны гишүүн, академич Ш. Бира болон Монголын зохиолчдын эвлэлээс хүмүүс оролцоно Мөн номын зохиогчтой чөлөөт ярилцлага өрнүүлэх юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ