
Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 18-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалж байгаа гол нэрийн барааны үнийг судалсан байна. Судалгаагаар өмнөх гуравдугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад 0.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Харин өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байжээ.
Тухайлбал, үхрийн мах өнгөрсөн сарынхаас 1.6-4.1 хувиар өссөн бол, хониных 0.4, адууны мах 1.1 хувиар тус тус буурчээ. Тодруулбал хонины /ястай/ мах дунджаар 7000, үхрийн мах /ястай/ 7643, ямааны мах 5500, адууны мах 6157 төгрөг. Харин хонины цул мах 7657, үхрийн цул мах 8638 төгрөг байна.
Мөн гурилын
үнэ өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад “Алтан тариа” ХК-ны задгай I зэргийн гурил 2.8 хувь, савласан дээд гурилын үнэ 1.5 хувиар буурчээ. Түүнчлэн будаа, элсэн чихрийн дундаж үнэ өмнөх сарынхаас 0.6 хувиар өссөн бол, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад тогтвортой байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ