Цахим үнэмлэхийг зургадугаар сард хэвлэж дуусна

img

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Амарсанаа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Баясгалан нар дөнгөж УИХ-ын сонгуулиас урьтаж цахим үнэмлэх хэвлэн,  иргэдэд тараах ажил бэрхшээлтэй тулж амжихгүй болж байгааг дуулгалаа. Нэгдүгээрт, иргэний үнэмлэхийн бэлдэцийг энэ сарын 6-наас эхэлж 60 мянган ширхэгийг Монголын тал татаж авахаар хоёр тал тохиролцоод байсан ч дөрөвдүгээр сарын 13-нд 10080 ширхэгийг ирүүлсэн. Мөн энэ сарын 20-нд 100 мянган ширхэг бэлдэц ирсэн байх ёстой байсан ч бас л амжаагүй, энэ мэтээр тодорхой графикийн дагуу нийлүүлэхээр тохиролцоонд хүрээнд байсан бэлдэц нийлүүлэлт хойшлогдохоос аргагүйд хүрсэн. Францын талаас ирүүлсэн мэдээллээр бол улаан өндөгний баяр болж, үйлдвэрлэлд тодорхой хугацаагаар нөлөөлсний зэрэгцээ цахим үнэмлэхэд байх цонхны материал нийлүүлэлтэд мөн бэрхшээл учирсан. Цонхны материал нийлүүлэх компани нь цаг хугацаандаа түүнийгээ нийлүүлээгүй. Хоёрдугаарт, цахим үнэмлэхийн чипэнд тодорхой мэдээлэл оруулах ёстой. Үүнд ургийн овгоос эхлээд хүйс, үнэмлэхийн дугаар гэх мэт нийт зургаан мэдээлэл багтаах ёстой. Мэдээллийг оруулахын тулд тусгай программаар оруулах ёстой болж байгаа юм байна. Энэ ажлыг Америкийн компани хариуцаж байгаа. Гэхдээ энэ ажлыг гүйцэтгэхийн тулд иргэний цахим үнэмлэхийг унших тоног төхөөрөмжийн техникийн шаардлагууд бас нөлөөлнө. Сонгуулийн ерөнхий хорооны зүгээс иргэний цахим үнэмлэх унших техникийн шаардлагуудыг дээрх компанид гаргаж өгсөн ч “Маш энгийн үзүүлэлт байна. Тиймээс энэхүү машинд манай талаас тохирсон програм зохиох ёстой. Ингэхэд хугацаа шаардана, наад зах нь 14 хоног шаардана. Дээр нь програмаа тохирч байгаа эсэхийг туршихын тулд долоо хоног шаардана. Тохирч байвал, иргэний үнэмлэх хэвлэх ажлыг эхлүүлж болно. Хэрвээ таарахгүй бол дахиж програм зохиох болно гэсэн гэв. Ямар ч байсан програм иргэний үнэмлэх унших төхөөрөмжид таарна гэж шууд тооцоолоод үзэхээр тавдугаар сарын 10 -наас иргэний үнэмлэх хэвлэх ажил эхлэх болж буй аж. Өөрөөр хэлбэл, анх төлөвлөснөөр зургадугаар сарын 15 гэхэд иргэний ухаалаг үнэмлэх хэвлэх ажил дуусч, зургадугаар сарын 21 гэхэд хамгийн сүүлчийн ухаалаг үнэмлэхийг иргэдэд хүргэх ажлыг зохион байгуулна хэмээн төлөвлөсөн нь ийнхүү сараар хойшлогдох нөхцөл байдал үүсээд байгаа гэлээ. Үүнтэй холбоотойгоор одоо ашиглаж байгаа иргэний үнэмлэхний бэлцэцийг тусгай хамгаалалтад авч ашиглахгүй болж байгаа талаар дуулгасан юм.    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эрдэнэсүрэн:
Улс төрийнхөн болимоор юмаа
2012-04-22
daraalan ogtsruulah ystoi saiduud 1.nymdorj 2.badamjunai 3.zorigt 4.j.enhbayr
2012-04-21
otgon:
Ìîíãîëоос Америк хүртэл 10 мянган км замыг явганаар туулсан домогт “Бадарчин 93” аяллын ахмад гишүүн, ñïîðòûí àíàãààõ óõààíû òýðã¿¿íèé ñýõýýòэí, òàìèð÷èí, õýëìýð÷, îëîí óëñûí ñýòã¿¿ë÷, эмч, дасгалжуулагч Õ¿ãä¿¿ä îâîãòîé È÷èííîðîâûí Äýíäýâèéí "Àÿí çàìûí òýìäýãëýë 1-4" õ¿¿õýä çàëóó÷óóäûí òàíèí ìýäýõ¿éí 5 áîòü íîìûг õýâëүүлýõýä õàìòðàí àæèëëàõ õ¿ì¿¿ñ 9996-3862; 9911-3374 утсаар холбоо барина уу
2012-04-21
Баагий:
МАН-ын дарга Сү.Батболдоор удирдуулсан Засгийн газар санаатайгаар хойрго хандаж байна. Иргэний бүртгэлийн газарт бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийж гартаа авснаар нөгөө л сонгуулийг яаж луйвардах аргаа улам нарийсгаж улам цагаандаа гарч байна шүү дээ. Зул бөхөхөөн дөхөхөөр бадамладаг гэж энэ дээ. МАН ч удахгүй "улс төрийн үхдэл" болох байх даа. энэ янзаараа бол.
2012-04-21
hh:
Нээрээ яарч байж хийсэн юм заавал алдаа мадагтай болно. Нэг мөр нягталж сайтар хянаж хийх ёстой шүү.Тэгээл дараа нь сонгууль тулж хийсэн ийм ч юм нь дутуу тийм ч юм дутуу гээд л дараа нь манайхан яадаг билээ. Энэ үнэмлэхэнд шоомой хандаж ер болохгүй. Нэг мөр олигтой юм хийгээрэй.
2012-04-21
hun:
Yarj hiisen um oligtoi bolohgui. Iimd taivan batalgaatai um hiih ni zuv shuu.Zaaval songuultai holboj bolohgui. Neg mur sain um hiisen ni deer.
2012-04-21
Зочин:
Бүхэл бүтэн улсыг төлөөлж нийлүүлэгчтэй ийм хариуцлагагүй гэрээ хийсэн нөхдүүдэд хариуцлага тооцох ёстой байх аа. Францад улаан өндөгний баяр болсноос хамаарч нийлүүлэлт удааширсан гэдэг чинь юу гэсэн үг вэ. Тэгээд үүнээс болоод л сонгууль хойшлохдоо тулж байна уу. Баруунд ч ийм гэрээ гэж байдаггүй байхаа. Манайхан өөрсдөө хийлгэх гээд л аягүй бол эрээнд явж байгаа байхоо тэгээд л бантан болгож байгаа биз. 6-хан мэдээлэл бичих гэж нууцлал энэ тэр гээд сүр юм ярьчих юм аа. Тэртэй тэргүй тэр мэдээлэл нь үнэмлэх дээр бичигдэх мэдээлэл юм чинь нууцлаад байх юу ч байхгүй. Наадхийг чинь Бодийнхон ямар ч асуудалгүй хийнэ. Аль дээр үед л чип картанд мэдээлэл оруулдаг л байсанштээ. 20 жилийн өмнөх л технологиштээ. Ухаалаг энэ тэр гэж гоё нэр өгөөд байгаагаас цаанаа ч жинхэнэ мөнгө угааж байгаа л даа.
2012-04-20
Çî÷èí:
ÌÀÍ-ûí ëóéâàðàà õèéõ àðãà çàëü, ñîíãóóëü ºãºõºä óõààëàã ¿íýìëýõ àøèãëàæ øóäðàãà ñîíãóóëü ºãºõã¿é þì áîë ñîíãóóëü õèéõýý áîëü÷èõ, àëü ýñâýë ¿íýìëýõýý ñîëèõîî áîëü÷èõ. Òàòâàð òºëºã÷ áèäíèé ìºí㺠ø¿¿äýý
2012-04-20
daraalan ogtsruulah ystoi saiduud 1.nymdorj 2.badamjunai 3.zorigt 4.j.enhbayr