Улаанбаатарт 17 хэм дулаан байна

img

 Өнөөдөр Улаанбаатар хотод үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 хэм дулаан байна. Бүх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас Алтайн уулархаг нутаг, Арцбогдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 19-24 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна. Ихэнх нутгаар хур тундас орохгүй, салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уурын хүрээлэнгээс  анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ