
Малайзын Боловсролын төв, "Оюунлаг үйлс" төрийн бус байгууллагаас санаачлан "Малайзын боловсролын үзэсгэлэн яармаг-2012"-ыг өнөөдөр "Чингис хаан" зочид буудалд зохион байгуулж байна.
Үзэсгэлэн, яармагаар оюутнуудад Англи, Америк, Австрали, Канад руу шилжин суралцах, бакалавр, магистр, докторантын бүх түвшиний мэргэжилээр Малайзын их дээд сургуулиуд, англи хэлний бэлтгэл программууд хамрагдах боломжийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм.
Үзэсгэлэн яармаг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд энэ үеэр Англи хэлний түвшин тогтоох шалгалт үнэ төлбөргүй өгч болох аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ