
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт өнөөдөр Д.Лувсаншаравын “Хан бүргэд” дуурийг тоглох гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэлт энэхүү дуурийн гол дүрд Ч.Энхтайван, О.Хүрэлбаатар, Г.Шижирболд, Ш.Наранчимэг, М.Дариймаа, Б.Мөнхтөр, Ц.Баттөр, Ч.Чинзориг, М.Даваадорж, Д.Долгормаа, Ж.Эрдэнэчулуун нар тоглох юм.
1913-1920 оны хооронд болсон Монголын ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө түүхэн хөдөлгөөн, гарамгай жанжин, хурц билэг, Манлай баатар Дамдинсүрэнгийн эх оронч тэмцлийг өгүүлсэн энэхүү дуурийг УДБЭТ-ын тайзнаа анх 1966 оны аравдугаар сарын 10-нд тавьж байжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ