Онол, практикийн хурал болно

img

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Нээлттэй нийгэм форумтай хамтран энэ сарын 26-27-нд Их Тэнгэрт “Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах нь” сэдэвт онол, практикийн хурал зохион байгуулах гэж байна. Энэхүү хурлаар нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалахад тулгарч буй хүндрэл, шийдвэрлэх арга зам болон эрх зүйн орчныг сайжруулах талаар хууль, өмгөөлөл, шүүхийн, мөн төрийн болон ТББ-уудын,  төлөөлөл, эрдэмтэд, судлаачид оролцож, санал бодлоо солилцох юм. Энэхүү хуралд Харвардын Хуулийн сургуулийн  Хүний эрхийн хөтөлбөрийн захирал, Нийтийн эрх ашгийн хуулийн дэлхийн сүлжээний  Бээжин дэх салбарын захирал нар оролцож олон улсын туршлагаас хуваалцах аж.   Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ