Мэргэжлийн сургуулиудын багийн шатрын АШТ эхэллээ

img

 Хос мастер” шатрын академийн байранд мэргэжлийн сургуулиудын шатрын багийн АШТ өнөөдөр эхэллээ. “Хос мастер” шатрын академи, мэргэжлийн боловсролын сургалтын газар буюу агентлагаас хамтран энэ тэмцээнийг зохион байгуулж байна. Хоёр дахь жилдээ явагдаж байгаа тэмцээний медалийн эзэд маргааш тодорно. “Хос мастер” шатрын академийн байранд мэргэжлийн сургуулиудын шатрын багийн АШТ-д 8 багийн 40 гаруй тамирчид оюун ухаанаа сорьж байна. Өмнөх жил зохион байгуулсан мэргэжлийн сургуулиудын шатрын багийн АШТ-д Өвөрхангай аймгийн баг түрүүлж байсан. 1970-1980-аад оны үеүдэд шатрын багийн АШТ байнга зохион байгуулагддаг байсан бол энэ тэмцэн явагдахгүй болоод олон жилийг ардаа орхисон байна. Харин шатрын багийн АШТ-ийг сүүлийн жилүүдэд дахин сэргээж зохион байгуулж эхэлсэний нэг нь мэргэжлийн сургуулиудын багийн АШТ юм. А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ