
“Монгол фильм” групп, Өвөр Монголын “Нүүдэл соёл” компанийн хамтын бүтээл“Аравт” түүхэн уран сайхны кино “Тэнгис” кино театрт дөнгөж сая нээлтээ хийлээ. Үзэгчдийг хоёр жил шахам хүлээлгэсэн уг кино өнгөрсөн долоо хоногт танилцуулгаа гаргаж, өнөөдөр ийнхүү албан ёсны нээлтээ хийж байгаа аж.
Түүхэн кино бүтээхэд цаг хугацаа, нөр их хөдөлмөр зарцуулсан гэдгээ хэвлэлийн хурлаар онцолсон уг киноны найруулагчаар Д.Золбаяр, ӨМӨЗО-ны “Одон” телевизийн найруулагч У.Шагдарсүрэн нар ажиллажээ.
Харин түүхэн киноны гол дүрүүдэд Монголын талаас Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Гавьяат жүжигчин Ё.Цог, Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Гүрсэд, Г.Золбоот, Н.Онон, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Г.Алтаншагай, Б.Амарсайхан, Д.Ганцэцэг нар болон Өвөр Монголын талаас Б.Баасанжав, Б.Аюурдарь, Л.Жамбал, Ч.Бодь, Э.Буянхишиг нар тоглосон аж.
Эзэн Чингис хаан, түүний эрэлхэг баатруудын үнэнч сэтгэл, эрэлхэг дайчин чанар, жинхэнэ монгол эр хүний тухай өгүүлсэн уг киног үзэхийг хүсвэл Тэнгис кино театрыг зориорой.

П.Наран Н.Ариунаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ