Улаанбаатарт 17-19 хэм дулаан байна

img

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Баянхонгор, Булганы өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговь, Өвөрхангайн нутгаар салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна.

2012 оны 04 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн ихэнх нутгаар хур тунадас орж, цасан шуурга шуурга. Салхи баруун зүгийн нутгаар хойноос секундэд 12-14 метр, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Говийн бүс нутаг болон зүүн зүгийн нутгаар 21-26 градус, Туул, Орхон сэлэнгийн саваар 15-20 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2-7 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 17-19 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ