Улаанбаатарт зөөлөн цасан шуургатай

img

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн ихэнх нутгаар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, говь тал хээрийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтэрч 0-2 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 849 гектопаскаль байв. Даралт өдөртөө өснө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ