Сонгуулийн хуулиар намын бүлгүүд зөвшилцөнө

img

Улсын Их Хурал дахь намын бүлгүүдийн ээлжит хуралдаан өнөөдөр Төрийн ордны "А" танхимд 10.00 цагаас болно. Бүлгийн хуралдаанаар Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "Б" танхимд, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас "В" танхимд болно. Түүнчлэн Байгаль орчныг хамгаалах чиглэлийн багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд болно.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Huulia turgen neg tiisn ni bolgoochee taminee. Tovolson huuliguigeer songuulid sanal ugeh bolj baina uu? Ireh songuuliar uursdiinhee suudlyg avch uldeh nuhiig maltah geed l hoorondoo taltcaad l uzchih yumaa. Archaagui l baina daa, tusheed mini. Daraagiin songuuliar ta naryn garah magadlal ulam budgerseer l baigaa gedgiig nuherseg baidlaar anhaaruulahad iluudehgui bizee.
2012-04-23