Францын сонгуулийн эхний шатанд Франсуа Олланд ялалт байгуулжээ

img

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний  шатны санал хураалт өчигдөр явагдлаа. Санал хураалтын урьдчилсан  үр дүнгээр хамгийн том сөрөг хүчин дэх зүүн жигүүрийн намын нэр дэвшигч Франсуа Олланд ялалт байгуулсан талаар мэдээллээ. Барууны эрх баригч намын Николя Саркози хоёрт орсон аж. Аль аль тал нь нэр дэвшигчдийнхээ талаас илүү хувьд хүрч чадахгүй бол шийдвэрлэх санал хураалт 5 сарын 6-нд болно. 1965 оны шууд санал хураалтаас хойш эхний санал хураалтыг хэрэгсэхгүй болгож байгаа нь анхны тохиолдол болох юм. 22-ны оройн 11 цагийн байдлаар урьдчилсан тооцооллоос үзэхэд Франсуа Олланд нийт санал хураалтыг  28.2% -иар тэргүүлж, Николя Саркози 27.2%-иар удаалж байна. Санал хураалтын ирц 80.8%-тай явагджээ. Т.Од

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Eroosoo l dandaa 2 udaa sanal huraalt boldog shdee. yu gej hudlaa medeelel ogood bgaa yum be. ehnii sanal huraaltand neleen heden ner devshigchid oroltsoj tendees ehnii 2t orson hoeriig 2 dahi sanal huraaltand uralduuldag shdee.
2012-04-23