Нүүдлийн эмнэлгийг хүлээн авлаа

img

Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар, “Лабтех” ХХК хамтран нүүдлийн эмнэлгүүдийг хүлээн авах арга хэмжээг Төв аймгийн Баяндэлгэр суманд боллоо. Хөдөөгийн хүн амд эмнэлгийн үйлчилгээг хүргэх өргөн боломжтой зарим мэс ажилбар, оношлогоо, эмчилгээ хийх, нийтийг хамарсан осол гэмтлийн үед ажиллах, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг оношлогоо хийх зориулалттай нүүдлийн эмнэлгийг Монгол улсын Эрүүл мэндийн яамны захиалгын дагуу “Лабтех” ХХК, ХБНГУ-ын Was болон Meditec Consulting компанийн хамтын ажиллагааны хүрээнд захиалан үйлдвэрлэж Монгол улсад нийлүүлж байгаа юм. Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохируулан нүүдлийн ерөнхий мэс засал, шүд, рентген эмнэлгийн тусгай техник, тоног төхөөрөмжийг ХБНГУ-ын Volkswagen маркийн машин дээр угсран тоногложээ. Нүүдлийн эмнэлгийг ажиллуулах гурван их эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн гурван  инженер, гурван жолооч энэ оны хоёрдугаар сард ХБНГУ-ын Was эмнэлгийн автомашины үйлдвэрт сургалтад хамрагдсан байна.   Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Iim mashiny too hemjeeg nemj boloh bolov uu. Mongold mash ih heregtei uilchilgee bna daa.
2012-04-23