ЦЕГ-ын дэд даргаар Р.Чингис томилогдлоо
Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа Р.Чингис Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар томилогдлоо.
Эх сурвалжийн мэдээллээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга асан, бригадын генерал А.Дулаанжаргал гадаадад дипломат төлөөлөгчийн газарт ажиллах болсонтой холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлж хурандаа Р.Чингисийг томилжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ