Эм зүйч болон эм судлалын багш нар уулзалт зохион байгууллаа

img

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрын Эмийн зохицуулалтын хэлтсээс энэ сарын 20-нд Улсын клиникийн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн “Эмийн эмчилгээг зохицуулах хороо”-ны дарга, эм зүйч болон эм судлалын багш нартай хамтарсан уулзалт зохион байгуулжээ. Уулзалтад оролцсон төлөөлөгчид “Эмийн эмчилгээг зохицуулах хороог байгуулах тухай”, “Эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх журам”-ын хэрэгжилт, тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцсон байна. Тухайлбал, “Эмийн эмчилгээний хороо”-ны үйл ажиллагаанд үнэлгээ хийж, журмыг шинэчлэх, Цусан дах эмийн тунг үздэг аппараттай болох, Эмнэлгийн дэргэдэх эмийн санг эмнэлгийн харъяа болгоод E-hospital системд оруулах зэрэг асуудлыг хэлэлцжээ.   Д.Цэцэг      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ